Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Post4Health гэж юу вэ?
Post4Health гэж юу вэ?
2021-05-20
Post4Health гэж юу вэ? Post4Health гэж юу вэ?

Дэлхий шуудангийн байгууллагаас амжилттай хэрэгжүүлж байгаа Post4Health-ийн үйлчилгээний талаар:

 

Post4Health гэж юу вэ?

Дэлхийн даяар Ковид-19 цар тахал тархсантай холбогдуулан Дэлхийн шуудангийн байгууллагаас эмнэлэгийн эм, эмийн бэлдмэл, тоног төхөөрөмж, эмнэлэгийн хэрэгсэл, вакцин өөрөөр хэлбэл эмнэлэгийн дээрх бүх үйлчилгээг цогцоор нь шуудангийн логистикийн болон илгээлтийн үйлчилгээг шуудангийн сүлжээгээр дамжуулан хүргэж байгаа үйлчилгээний төрөл юм.

 

 

 

Шуудангийн сүлжээгээр үндсэн үйлчилгээ явагдахаас гадна дээрх эрүүл мэндтэй холбоотой үйлчилгээг хугацаанд нь, баталгаатай, аюулгүй байдлыг ханган зорилтод газарт нь хүргэхэд шуудангийн сүлжээ нь гол дэд бүтэц болохыг дэлхийн улс орнууд тодорхойлон, нотлоод байна.

Иймд шуудангийн сүлжээ нь дэлхийг хамарсан  том сүлжээ учраас 192 улс, 650’000 шуудангийн салбарын 5 сая ажилчдыг хамруулна гэж төлөвлөж байна.

Энэхүү ажлын хүрээнд дэлхийн улс орнууд шуудангийн сүлжээгээр дамжуулан агаарын тээвэрийг ашиглан КОВИД-19 цар тахалын эсрэг хүн амийг дархлаажуулах, вакцинжуулах ажлыг эхлүүлээд байна.

 

 

 

Шуудангийн сүлжээг ашиглан эрүүл мэндийн үйлчилгээг улс орнууд ард иргэддээ хүргэхийн тулд шуудангийн салбарт үйлчилгээ үзүүлж буй оператор компаниудад эдийн засгийн хөшүүрэг болгож санхүүжилт олгох зүйтэй гэж үзэж байгаа бөгөөд зарим улс орнуудын засгийн газар дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Post4Health-ээр дамжуулан Дэлхийн шуудан холбоо нь тухайн орны засгийн газар, үндэсний болон дэлхийн эрүүл мэндийн байгууллага, сайн дурын байгууллагууд зэрэг нь шуудангийн операторуудтай хамтран ажиллах, түншлэл, экосистемийг бий болгож ажиллахыг зөвлөж байна.

 

 

 

 

Шуудангийн зохицуулалтын газар