Өнөөдөр “Дэлхийн цахилгаан холбоо, мэдээлжсэн нийгмийн өдөр” тохиож байна. Одоогоос 156 жилийн өмнө 1865 оны 5 дугаар сарын 17-ны энэ өдөр Парис хотноо “Олон Улсын Телеграфчдын Холбоо” нэртэй Олон улсын цахилгаан холбооны анхны байгууллага байгуулагдсан. Уг байгууллагын нэрийг 1932 онд “Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага” (ITU) болгон өөрчилсөн бөгөөд Монгол улс 1964 онд гишүүнээр элссэн юм. НҮБ-ийн төрөлжсөн байгууллага болох ITU нь одоогоор 193 улсыг эгнээндээ нэгтгэсэн.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үе үеийн нийт ажилтан, албан хаагчид та бүхэндээ “Дэлхийн цахилгаан холбоо, мэдээлжсэн нийгмийн өдөр”-ийн мэнд хүргэе!
#WTISD -World Telecommunication and Information Society Day