Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2021-04-30
ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр

Харилцаа холбооны зохицуулах хорооны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг радио, телевизээр нэвтрүүлэх, хяналт тавихтай холбоотой асуудлаар орон нутгийн телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан цахим семинарыг 2021 оны 04-р сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Семинарт Сонгуулийн Ерөнхий хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Орон нутгийн телевизүүдийн “Гал хөгжил холбоо” зэрэг байгууллагуудын холбогдох албаны хүмүүс оролцож, радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр мэдээлэл өгч, үйлчилгээ эрхлэгчдийн сонирхсон асуултад хариулт өгч оролцов.

Семинарын эхэнд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, хуульд заасан журам, нөхцөл шаардлага батлагдсан тухай, ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газраас товч танилцуулга хийлээ.

Цахим хэлэлцүүлэгт орон нутгийн телевизийн  үйлчилгээ эрхлэгчдээс 33 телевизийн захирал, менежерүүд болон зохион байгуулагч байгууллагуудын төлөөлөл нийт 14 хүн, нийт 47 холбогдох хүмүүс оролцсон байна.

 

 

Цахим семинарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 32 дугаар тогтоолоор батлан гаргасан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ын онцлог заалтууд, сонгуулийн сурталчилгааг радио, телевизээр хэрхэн нэвтрүүлэх, сонгуулийн сурталчилгаа нэтрүүлэхээр бүртгүүлэх, Зохицуулах хорооны хяналт мониторинг-д хамаарах хууль, журмын үзүүлэлтүүд, хууль тогтоомжийн зөрчилд тооцох хариуцлагын механизмын талаар  танилцууллаа. Түүнчлэн “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ын товч танилцуулж, цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, бүртгүүлэх, хяналт тавих, хариуцлага ноогдуулах талаар мэдээлэл өгч, оролцогчдын зүгээс тодруулах асуултдаа хариулт авч, интернэт орчны зарим контентын үйлчилгээний асуудлыг зохицуулалтад анхаарч үзэх шаардлагатай талаар санал, бодлоо солилцлоо.

Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар

Харилцаа холбооны зохицуулах хороо

"МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ” ОНЛАЙН СУРГАЛТ

ХӨТӨЛБӨР

Зохион байгуулагч:       Харилцаа холбооны зохицуулах хороо

 

Хамтран зохион

Байгуулагчид:                Сонгуулийн ерөнхий хороо

    Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын төлөөлөл-улсын байцаагч

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч

                                         Орон нутгийн телевизүүдийн “Гал хөгжил” холбоо

 

Оролцогчид:                   Орон нутгийн телевизийн үйлчилгээ эрхлэгчид

                                   

               2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр

Пүрэв гариг

09:55-10:05

Бүртгэл

 

10:05-10:15

Семинарын зорилго

Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын (ӨНЗГ) дарга А. Лувсан-Очир

10:15-10:30

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, хуульд заасан журам, нөхцөл шаардлага батлагдсан тухай  

ӨНЗГ-ын ахлах мэргэжилтэн Ч. Оюунгэрэл

  • Асуулт, хариулт

10:30-10:45

Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлэл

Б. Оюумаа, Сонгуулийн ерөнхий хорооны Сонгогчдын боловсрол, сургалтын төвийн дарга 

10:45-11:10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг радио, телевизээр нэвтрүүлэх эрхзүйн орчин

ӨНЗГ-ын Зохицуулалтын хэрэгжилтийн хэлтсийн дарга Н.Тогтохсүрэн

  • Асуулт, хариулт

11:10-11:20

Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл ирүүлж, бүртгүүлэх талаар товч мэдээлэл:  Бүртгэлийн маягт

ӨНЗГ-ын мэргэжилтэн С. Машбат

  • Асуулт, хариулт

11:20-11:50

Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхтэй холбоотой хяналт, хариуцлагын арга хэмжээ

Т.Мөнхнаран, ӨНЗГ-ын мэргэжилтэн, харилцаа холбооны хяналтын улсын байцаагч

Б.Бүрэнжаргал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харилцаа холбооны хяналтын улсын ахлах байцаагч

  • Асуулт, хариулт

11:50-12:05

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн товч мэдээлэл

П. Номин-Эрдэнэ, ШӨХТГ-ын улсын ахлах байцаагч

  • Асуулт, хариулт

12:05-12:20

Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих талаар

Т.Батболд, ЗБХГ-ын Интернэтэд суурилсан үйлчилгээ, технологийн хэлтсийн дарга,

  • Асуулт, хариулт

12:20-12:25

Хаалт