Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Олон Улсын " Харилцаа холбоо, мэдээллийн технологийн...
Олон Улсын " Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын бүсгүйчүүдийн өдөр "-ийн 10 жилийн ойн баярын мэнд хүргэе
2021-04-22
Олон Улсын " Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын бүсгүйчүүдийн өдөр "-ийн 10 жилийн ойн баярын мэнд хүргэе Олон Улсын " Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын бүсгүйчүүдийн өдөр "-ийн 10 жилийн ойн баярын мэнд хүргэе

Олон Улсын цахилгаан холбооны байгууллагаас жил бүрийн 04 дүгээр сарын 22-ны өдрийг “Girls in ICT day” хэмээн зохион байгуулдаг ба энэ жил 10-н жилийн ойн баяр тохиож байна. Тус баярын зорилго нь дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар дахь хүйсийн ялгааг арилгах, дэлхийн хэмжээнд эмэгтэйчүүдийн чадавхыг бэхжүүлэх, урам зориг өгөхөд оршдог.

Дэлхийн олон Улсад Ковид-19 цар тахал тархаж, хөл хорио тогтоосонтой холбогдуулан энэ жил тус баярыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл,  дижитал платформуудаар дамжуулан виртуал арга хэмжээний хүрээнд зохион байгуулахаар болсон.

Тус өдрийн хүрээнд ОУЦХБ-аас доорх арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Үүнд:

  • Кодчиллын тухай онлайн сургалт
  • Вэбд суурилсан роботуудын сургалт
  • Виртуал Хакатон
  • Гар утасны програмчлал
  • STEAM Learning /STEAM сургалтын хөтөлбөр нь цаг үедээ нийцсэн, бүтээлч чадварлаг хүн болж төлөвших, суурийг тавих зорилго бүхий дэвшилтэт хөтөлбөр юм/
  • Онлайн блог хөтлөх тэмцээн
  • Шууд ярилцлага
  • Цахим зөвлөх
  • Technology for Good online innovation challenges /Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд тулгарч болох саад бэрхшээлийг хэрхэн даван гарах, охидод зориулсан технологийн шийдлийн санал боловсруулах,  саналаа олон улсын платформууд ашиглан #GirlsinICT hashtag ашиглан оруулах/ зэрэг болно.

Мөн ОУЦХБ-аас Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын олон улсын эмэгтэйчүүдийн дээд хэмжээний цахим хурлыг 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатарын цагаар 22:00 цагт зохион байгуулна. Монгол Улсын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүчирхэг бүсгүйчүүдээ тус хуралд оролцохыг урьж байна.

Хуралд оролцохыг хүсвэл  https://itu.zoom.us/webinar/register/WN_UCM2hcoLTJGfQPKSiKXsmA  холбоосоор холбогдоно уу.

 

 

Салбарынхаа нийт бүсгүйчүүддээ олон улсын “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын охидын өдөр” -ийн баярын мэнд хүргэе.

                                                                    “Connected Girls; Creating Brighter Futures”

 

                                                                                                                         Эх сурвалж: www.itu.int