Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / ОРОН НУТАГТ ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ...
ОРОН НУТАГТ ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
2021-03-31

ОРОН НУТАГТ ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

 

Зохион байгуулагч: Харилцаа холбооны зохицуулах хороо

Нээлттэй сонгон шалгаруулалтын дугаар: ӨНТВ-Орон нутаг 2021/01

 

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 64 дүгээр тоот тогтоолоор батлагдсан “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх журам”-ын 3.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн Өргөн нэвтрүүлгийн телевизийн  үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг дараах хамрах хүрээнд олгохоор нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна. Үүнд:      

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний төрөл

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хамрах хүрээ

Тусгай зөвшөөрлийн олгох хугацаа

Олгох тусгай зөвшөөрлийн тоо

1

Өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэх

Баян-Өлгий аймаг

5 жил

 

 

2

2

Булган аймаг

2

3

Дорноговь аймаг

2

4

Говьсүмбэр аймаг

1

5

Дундговь аймаг

1

6

Дорнод аймаг

1

7

Ховд аймаг

1

8

Хөвсгөл аймаг

1

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох

саналыг хүлээн авах эцсийн хугацаа: [2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 10:00 цаг]

Нээлттэй сонгон шалгаруулалтад ирүүлсэн

саналыг нээх хугацаа:                               [2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 11:00 цаг]

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн этгээд нь “Орон нутагт өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтын баримт бичиг” -ийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50,000 (тавин мянган) төгрөгөөр худалдан авах ба төлбөрийг тус хорооны нэрийн Голомт банкны 1102626829 тоот дансанд шилжүүлнэ.

 

Нээлттэй сонгон шалгаруулалтын саналыг доорх хаягаар ирүүлнэ.

Хаяг:              Харилцаа холбооны зохицуулах хороо

          Улаанбаатар хот 14201, Сүхбаатар дүүрэг,

          Сүхбаатарын гудамж-13, Бага тойруу, 6 дугаар хороо

          Метро бизнес төв, А-корпус, 5 давхар,

          Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар

          Хариуцсан мэргэжилтэн: С.Машбат

          Утас: 304258

Цахим хуудас:         www.crc.gov.mn

Цахим хаяг:                  info@crc.gov.mn 

Огноо: [2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр]