Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “Иргэний нисэхийн радио холбооны үйлчилгээний радио давтамжийн...
“Иргэний нисэхийн радио холбооны үйлчилгээний радио давтамжийн хуваарилалт ба зохицуулалт” цахим уулзалт, хэлэлцүүлэг боллоо
2021-02-05
“Иргэний нисэхийн радио холбооны үйлчилгээний радио давтамжийн хуваарилалт ба зохицуулалт” цахим уулзалт, хэлэлцүүлэг боллоо “Иргэний нисэхийн радио холбооны үйлчилгээний радио давтамжийн хуваарилалт ба зохицуулалт” цахим уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны даргын 2021 оны А/21 дүгээр тушаалаар иргэний нисэхэд ашиглах радио давтамжийн зурвасын зохицуулалт, хуваарилалт, зөвлөмжийн баримт бичиг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан бөгөөд эхний шатны уулзалтыг цахим хэлбэрээр зохион байгууллаа. Уулзалтад ХХЗХ болон Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын төлөөлөгч нар Олон Улсын Цахилгаан Холбооны байгууллага, Олон Улсын Иргэний Агаарын Тээврийн байгууллагаас гарсан холбогдох шийдвэрийн талаар санал солилцож оролцлоо.

 

 

Энэхүү уулзалт, хэлэлцүүлгээс ажлын хэсгийн нарийвчилсан төлөвлөгөөг гарган олон улсын байгууллагуудаас гаргасан холбогдох шийдвэрүүдийг дахин судлах, түүнтэй холбоотой  радио давтамжийн хуваарилалт, нөхцөлүүдийг цаашид судалж чиглэл тус бүрээр танилцуулга хийн хэлэлцэх талаар ажлын хэсгийн гишүүдэд үүрэг болгон ажиллахаар боллоо.