Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Санал авах тухай
Санал авах тухай
2020-12-18

        Харилцаа холбооны зохицуулах хорооноос Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдан 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой хуульд заасан дүрэм, журам, нөхцөл шаардлагуудыг боловсруулан ажиллаж байгаа бөгөөд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4, 30.1.6 дах хэсэгт заасны дагуу “Телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага" болон "Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага"-ын төсөлд санал авах ажиллагааг эхлүүлж байна.  

        Баримт бичгүүдийн төслийг “Захиргааны ерөнхий хууль”-ийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу санал авахаар цахим хуудсанд байршуулсан (төслүүдийг доорх линкээс татаж авах) тул та бүхэн төслүүдтэй танилцан Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газарт хаяглан саналаа ирүүлэх эсвэл zolboo@crc.gov.mnoyungerel@crc.gov.mn хаягаар 2021 оны 01 сарын 18-ны өдрийн дотор ирүүлнэ үү.