Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ЗӨВЛӨМЖ
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ЗӨВЛӨМЖ
2020-11-13

ЗӨВЛӨМЖ

РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД

 

Коронавируст COVID-19-ийн цар тахлын халдварын нөхцөл байдлын улмаас Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос улсын хэмжээнд  Гамшгийн үеийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хорио цээр, хязгаарлалтын хатуу дэглэм тогтоосонтой холбоотойгоор радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчид та бүхэн цар тахлын халдварын талаарх мэдээ, мэдээллийг цаг алдалгүй иргэд, олон нийтэд хүргэн ажиллаж байгаад талархал илэрхийлж байна.

Цар тахлын халдварын талаарх мэдээ мэдээллийг хүргэхдээ Гамшгаас хамгаалах тухай хууль болон бусад хууль, тогтоомжийн хүрээнд тодорхой үүрэг, хариуцлага хүлээж байгаа бөгөөд аливаа төрлийн мэдээ, мэдээллийг бодитой, албан ёсны нэг эх сурвалжаас ард иргэдэд хүргэх, нийгмийн сэтгэлзүйг тогтвортой  байлгах нь цар тахлын халдварыг бүх нийтээр эрсдэл багатай давахад чухал хүчин зүйл болох билээ.

Иймд цар тахлын халдварын талаарх мэдээ, мэдээллийг ард иргэдэд цаг алдалгүй, шуурхай хүргэх арга хэмжээ авч ажиллаж байгаа радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчид та бүхэн аливаа мэдээ, мэдээллийг хүргэхдээ дараах зөвлөмжийг баримтлан ажиллахыг уриалж байна.

  • Цар тахлын халдварын нөхцөл байдлын талаар олон нийтийг төөрөгдүүлсэн худал, хуурмаг мэдээ, мэдээлэл тараахгүй байхад анхаарч, иргэдэд бодитой мэдээлэл хүргэх, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цар тахлын халдварын талаарх мэдээллийг  Эрүүл мэндийн яам, Улсын Онцгой комисс зэрэг албан ёсны эх сурвалжаас авах;
  • Цар тахалтай холбоотой мэдээ, мэдээлэл бэлтгэн хүргэхдээ бараа бүтээгдэхүүн, хүнсний зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэх эрсдэл, сөрөг үр дагавар үүсгэхээс зайлсхийх;  
  • Айдас, түгшүүр төрүүлэх, эмх замбараагүй байдал үүсгэх эрсдэлтэй, нотлогдоогүй мэдээ, мэдээллийг түгээхээс сэргийлэх, эх сурвалжийг сайтар нягтлах
  • Мэдээллийг сурвалжлан хүргэж буй нийт ажилтнуудаа (сэтгүүлчдээ) зөвлөмж, анхааруулгаар шуурхай, тогтмол хангаж, нэгдсэн удирдлагатай ажиллах

Түүнчлэн цар тахлын халдварын талаар мэдээ, мэдээлэл, сурвалжилга бэлтгэхдээ Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс гаргасан уриалга, Цар тахлын үеийн редакцын баримтлах стандарт, холбогдох зөвлөмжүүдтэй танилцаж хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа баримтлан ажиллахыг зөвлөж байна.

COVID зөвлөмж аудио 1COVID зөвлөмж аудио 2COVID зөвлөмж аудио 3COVID зөвлөмж аудио 4

COVID зөвлөмж баннер /stay home banner/

COVID зөвлөмж видео 1COVID зөвлөмж видео 2COVID зөвлөмж видео 3COVID зөвлөмж видео 4

 

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

2020.11.13