Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Коронавируст COVID-19-ийн халдварын шинэ нөхцөл байдал үүссэнтэй...
Коронавируст COVID-19-ийн халдварын шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбоотой уриалга гаргаж байна
2020-11-11

2020.11.11

Коронавируст COVID-19-ийн халдварын шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбоотой цахим орчинд мэдээллийн эх сурвалж нь тодорхойгүй олон нийтийг төөрөгдүүлэх худал мэдээ, хувь хүний мэдээлэл /хүний овог, нэр, гэр бүлийн мэдээлэл, гэрийн хаяг гэх мэт.../-ийг нийтлэхгүй, түгээхгүй байх, цахим орчинд эерэг, соёлтой оролцож, дархлаагаа дэмжин, халдвараас урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хорооны хамтарсан №А/200-А/169 тоот тушаалаар батлагдсан “Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журам”-ыг Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид, Интернэтийн үйлчилгээ эрхлэгчид болон Цахим орчны үйлчилгээ эрхлэгчид  мөрдөж ажиллана уу.

Журмыг дараах https://www.crc.gov.mn/k/34L холбоосноос татаж авна уу.