Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Гадаад харилцаа
Гадаад харилцаа
2020-10-20
Гадаад харилцаа Гадаад харилцаа

Япон улсын шуудангийн төлөөлөгчид айлчиллаа:

 

            Япон улсын Дотоод харилцаа холбооны яамны Олон улсын хамтын ажиллагааны захирал Шожи Шүхэй тэргүүтэй төлөөлөгчдийг Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзлаа.

            Уулзалтад Дэлхийн шуудан холбоо болон Япон улсын шуудангийн бодлого зохицуулалт, үйл ажиллагааны танилцуулга бүхий мэдээллийг тус хорооны холбогдох албан тушаалтнуудад танилцуулга хийж, цаашид хоёр улс шуудангийн салбарын зохицуулалт дээр тус хороотой хамтран ажиллах санамж бичиг зурах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

 

Харилцаа холбооны чиглэлээр “Монгол-Япон”-ны хамтын ажиллагааг өргөжүүлнэ:

            Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг Япон Улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар “Монгол-Япон”-ны хамтын ажиллагааг өргөжүүлж, Харилцаа холбооны зохицуулах хороо, Япон Улсын Дотоод харилцаа холбооны яам хамтран дэлхий нийтэд Соvid-19 цар тахал тархаад байгаа энэ цаг үе болон цаашид харилцаа холбооны зохицуулалтын чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцсэн үр дүнтэй уулзалт боллоо.