Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн уулзалт болов
Улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн уулзалт болов
2020-10-09
Улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн уулзалт болов Улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн уулзалт болов

Харилцаа холбооны зохицуулах хорооны Шуудангийн зохицуулалтын газрын дарга П.Цэрэнням, Гаалийн ерөнхий газрын, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын дарга Б.Даваасүрэн болон холбогдох албан тушаалтнуудтай 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр уулзалт хийж дараах асуудлаар харилцах мэдээлэл солилцон, хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Үүнд:

-Шуудангийн логистик болон газрын шуудан /чингэлэг/-аар нэвтрүүлж буй шуудангийн илгээмжийн гаалийн үзлэг, хяналт шалгалтын орчинг /Газрын шуудангийн терминал/ холбогдох хууль тогтоомжид заасан нөхцөл шаардлагад нийцүүлэн шинээр байгуулах ажилд дэмжлэг үзүүлэн ажиллах;

-Улс хоорондын шуудангийн илгээмжийг улсын хилээр нэвтрүүлэхтэй холбогдуулан гаалийн хяналтын бүсийн холбогдох хууль, дүрэм журмын хэрэгжилт болон эрх бүхий байгууллагаас тогтоосон стандарт, шаардлагыг хэрхэн мөрдөж байгаад хамтарсан төлөвлөгөөт шалгалт хийх;

-Улс хоорондын шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд болон шуудангийн байгууллагаар үйлчлүүлэгчдэд, зориулсан сургалт, семинарыг үе шаттайгаар хамтран зохион байгуулах;

-Мөн улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэгч 45 хуулийн этгээдүүдийн төлөөлөлтэй уулзан, улс хоорондын шуудангийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн хөгжүүлэлт, ашиглалт үйлчилгээний асуудлаар 3талт уулзалтыг зохион байгууллаа.