Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Шуудангийн илгээмж хүргэх хугацааг шинэчлэн тогтоолоо
Шуудангийн илгээмж хүргэх хугацааг шинэчлэн тогтоолоо
2020-10-09

Монгол Улсын Шуудангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2019 оны 05 сарын 30-ны өдөр батлагдсанаар 9.1.6 дах заалтаар ХХЗХ нь “Шуудангийн илгээмж хүргэх хугацааг тогтоож, мөрдүүлэх” үүрэгтэй. Дээрх үүргийн хүрээнд ХХЗХ-ны даргын 2019 оны А/295 тоот тушаалаар шуудангийн илгээмж хүргэх хугацааг тогтоох аргачлалыг боловсруулан батлуулсан. Аргачлалын дагуу 18 аймгийн төвийг сонгон Улаанбаатар- Аймгийн төв, Аймгийн төв-Улаанбаатар гэсэн чиглэлд ердийн зэрэглэлийн дотоодын шуудангийн илгээмж хүргэх хугацааг тогтоож үзэхэд “Шуудангийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага”-ын 3.1.1-р заалт “Ердийн зэрэглэлийн илгээмжийг хотын дотор 2 хоног, аймаг, хотуудын хооронд 5 хоногийн дотор хүргэнэ” гэж заасныг хэвээр мөрдөн ажиллахаар болов.