Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / "Боловсролын салбар дахь цахим шилжилт" хэлэлцүүлэг зохион...
"Боловсролын салбар дахь цахим шилжилт" хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
2020-08-13
"Боловсролын салбар дахь цахим шилжилт" хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. "Боловсролын салбар дахь цахим шилжилт" хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

2020.08.11

      Төрийн ордонд Улсын Их хурлын Инноваци, цахим бодлогын байнгын хороо, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран “Боловсролын салбар дахь цахим шилжилт” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Боловсрол шинжлэх ухааны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулиуд, ерөнхий боловсролын сургуулиуд, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцлоо.

       Хэлэлцүүлгээр “Цахим сургалт буюу алсын зайн сургалт”-ын эрх зүйн орчин, сургалтын чанар, үр нөлөөг дээшлүүлэх, технологийн арга замыг сайжруулах, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хуримтлуулсан туршлага, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.

      Ковид-19 цар тахал дэлхий нийтийг хамран тархаж, хөл хорио тогтоосонтой холбоотой манай Улс 2020 оны 2 дугаар сараас их дээд болон ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын танхимын үйл ажиллагааг зогсоон, цахим болон алсын зайн сургалтын үйл ажиллагаанд шилжсэн. Манай Улсын хувьд анх удаа урт хугацаанд “Цахим сургалт буюу алсын зайн сургалт” явуулж байгаа нь боловсролын салбарт цахим шилжилт, шинэчлэлт хийх хэрэгцээ шаардлага тулгарсан юм.

         Хэлэлцүүлэгт оролцогчид хуримтлуулсан туршлага дээр үндэслэн цаашид боловсролын салбарт мэдээллийн технологийн ололт амжилт, технологи дээр тулгуурласан нэгдсэн платформыг хөгжүүлэх, багш сурагчдын хамтын ажиллагаа,  уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үеэр Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал “Цахим шилжилт хийхэд Мэдээлэл, харилцаа холбооны салбар болон бусад салбар хоорондын хамтын ажиллагаа чухал” гэдгийг онцолсон юм.