Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалт
Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалт
2020-06-19

Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн нь зохицуулалтын болон техник аюулгүй ажиллагааны шаардлагад нийцэж буйг хөндлөнгөөс бичгээр нотлох ажиллагааг баталгаажуулалт гэнэ.

Тус хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.3 дугаар заалт (ХХЗХ нь “Харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн техникийн нөхцөл, шаардлагыг тогтоох, баталгаажуулах” бүрэн эрхтэй)-ыг үндэслэн 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

  • Стандарт, хэмжилзүйн газрын даргын 2014 оны дугаар РС 04 “Мэдээлэл, харилцаа холбооны салбарт баталгаажуулалт хийх итгэмжлэл”;
  • Стандарт, хэмжилзүйн газрын даргын 2017.05.20-ны өдрийн PC 04 дугаар итгэмжлэлийн хүрээнд харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийг баталгаажуулах сорилт туршилт, тохирлын үнэлгээ явуулж, тохирлын гэрчилгээ олгодог.

Эрх зүйн баримт бичгүүд:

MNS ISO/IEC 17065:2013 “Тохирлын үнэлгээ-Бүтээгдэхүүн, үйл явц, үйлчилгээний баталгаажуулалтын байгууллагад тавих шаардлага стандартын дагуу дараах баримт бичгүүдийг боловсруулан батлуулсан ба үйл ажиллагаандаа мөрдөж байна. Үүнд:

  1. Мэдээлэл, харилцаа холбооны  тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам (ХХЗХ-ны 2019 оны 29 дүгээр тогтоолын хавсралт)
  2. Баримт бичгийн хяналтын журам (ХХЗХ-ны 2019 оны 43 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт)
  3. Бүртгэл хөтлөх, нэвтрэх, хадгалах, устгах журам (ХХЗХ-ны 2019 оны 43 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт)
  4. Дотоод аудит, хяналт мониторингийн журам (ХХЗХ-ны 2019 оны 43 дугаар тогтоолын гуравдугаар хавсралт)
  5. Удирдлагын дүн шинжилгээ хийх журам (ХХЗХ-ны 2019 оны 43 дугаар тогтоолын дөрөвдүгээр хавсралт)
  6. Тохирлын гэрчилгээ олгох, хадгалах, хугацаа сунгах, цуцлах журам (ХХЗХ-ны 2019 оны 43 дугаар тогтоолын тавдугаар хавсралт)
  7. Баталгаажуулалтын явцад олж авсан мэдээллийн нууцлаг байдлыг хадгалах журам (ХХЗХ-ны 2019 оны 43 дугаар тогтоолын зургаадугаар хавсралт)
  8. Баталгаажуулалтын үйл ажиллагаатай холбоотой гарсан санал, гомдол, маргаан шийдвэрлэх журам (ХХЗХ-ны 2019 оны 43 дугаар тогтоолын долоодугаар хавсралт)
  9. Үл тохирлыг шийдвэрлэх болон аливаа залруулах, сэргийлэх талаар авсан арга хэмжээний үр нөлөөг хангах журам (ХХЗХ-ны 2019 оны 43 дугаар тогтоолын наймдугаар хавсралт)
  10. Хүлээн зөвшөөрсөн хавсран гүйцэтгэгчийн ур чадварыг үнэлж бүртгэх, хамтран ажиллах, ажиглалт хийх журам (ХХЗХ-ны 2019 оны 43 дугаар тогтоолын есдүгээр хавсралт)
  11. Мэдээлэл, харилцаа холбооны баталгаажсан тоног төхөөрөмжид тохирлын тэмдэг олгох журам (ХХЗХ-ны 2019 оны 43 дугаар тогтоолын аравдугаар хавсралт)
  12. Чанарын гарын авлага (ХХЗХ-ны 2019 оны 43 дугаар тогтоолын арваннэгдүгээр хавсралт)
  13. Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийх төлбөрийн хэмжээ (ХХЗХ-ны 2020 оны 13 дугаар тогтоолын хавсралт)
 

Тохирлын гэрчилгээний статистик

 

 

д/д

Он

Тохирлын гэрчилгээ

Шинээр олгосон

Сунгалт

1

2014

18

-

2

2015

49

1

3

2016

28

9

4

2017

97

33

5

2018

166

13

6

2019

352

9

Нийт

710

65

 
 

 Баталгаажуулж тохирлын гэрчилгээ олгосон харилцаа холбооны тоног төхөөрөмжийн төрлүүд

 
  • 2014 оноос 2019 оны хооронд нийт 775 ширхэг тохирлын гэрчилгээ олгосон ба 2014 онд 18 ширхэг, 2018 онд 179 ширхэг, 2019 онд 361 ширхэг тохирлын гэрчилгээ олгоод байна. Энэ нь 2019 оны статистик дүнг 2014 онтой харьцуулахад 20 дахин, 2018 онтой харьцуулахад 2 дахин их байна. Жил бүр мэдээлэл харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах хүсэлтийн тоо хэмжээ тогтмол өссөн үзүүлэлттэй байна.
  • 2019 онд Баталгаажуулалтын зөвлөлийн 20 удаагийн хурлаар 361 хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэж тохирлын гэрчилгээ олгосон.

Дэлхийн худалдааны байгууллагын мэдэгдэл

Дэлхийн Худалдааны байгууллага (World Trade Organization)-аас “Монгол улсын зах зээлд импортлогдох HS. Code 85.17, 85.25, 85.26, 85.27, 85.28 бүлэгт хамрагдах нийт харилцаа холбооны тоног төхөөрөмж нь тохирлын үнэлгээнд хамрагдаж заавал баталгаажсан байх ба 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчлэх тухай мэдэгдээд байна. 

2020.04.30