Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээг шинэчлэх...
Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээг шинэчлэх санал авах тухай
2020-06-16

РАДИО ДАВТАМЖИЙН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭХ САНАЛ АВАХ ТУХАЙ

Улаанбаатар хот                                                                                                       2020.06.15

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/44 дүгээр тушаалаар “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох журам” шинэчлэн батлагдсан билээ.

Радио долгионы тухай хуулинд 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр ХХЗХ-ны бүрэн эрхийн 51.1.10-т “...энэ хуулийн 5.2.3-т заасан журмын дагуу радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээг батлах” гэж заасан тул 2017 оны 57 дугаар тогтоолыг хуульд нийцүүлэн шинэчлэн батлахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Иймд 2017 оны 57 дугаар тогтоолыг шинэчлэх зорилгоор харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид болон олон нийтийн САНАЛ авч байна.

Санал дуусах хугацаа:             2020.07.15-ны өдөр

Холбоо барих утас:                  11304258, 99168952

Цахим шуудан:                         tsetsendavaa@crc.gov.mn

Хаяг:                  Харилцаа холбооны зохицуулах хороо

Холбоотой материалуудтай танилцах линк:

  1. http://www.crc.gov.mn/k/2RH

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017  оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолын хавсралт “РАДИО ДАВТАМЖИЙН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ”

  1. https://www.legalinfo.mn/annex/details/11017?lawid=15339

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/44 дүгээр тушаалын хавсралт “РАДИО ДАВТАМЖИЙН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ЖУРАМ”