Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Цамхаг, түүн дээрхи холбооны тоног төхөөрөмж угсралт
Цамхаг, түүн дээрхи холбооны тоног төхөөрөмж угсралт
2020-06-04
.expandedNode div{ display: block; margin-left:40px; } a:visited { color: } .collapsedNode div{ display:none; } .tabtitles .tab_txt { width: auto !important; color: #003b4c !important; }   Танилцуулга     Баримт бичиг     Үйлчилгээний процесс     Хууль эрх зүй     Асуулт хариулт       1. Олгох нөхцөл Хүсэлт гаргагч нь эрх бүхий байх    "Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалтын нөхцөл шаардлага" баримт бичигт заасан нөхцөлийг хангасан байх Хүсэлт гаргагч нь тухайн үйлчилгээг эрхлэх санхүүгийн боломжийг бүрдүүлсэн байх 2. Тусгай зөвшөөрлийг олгох, сунгахаар тогтоосон хугацаа Шинээр олгох бол 3 жил Сунгах 3 жил 3. Зохицуулалтын үйлчилгээний хөлс, тэмдэгтийн хураамж Хүсэлт гаргагч нь тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр хүлээн авсан бол тухайн шийдвэрт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн гэрээг байгуулж, зохицуулалтын үйлчилгээний хөлс төлнө.   Тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгуулах тохиолдолд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 30, 42.4-р зүйл заалт, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам“-ын 6.4-ыг үндэслэн тэмдэгтийн хураамж төлнө. 4. Санамж Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл авснаас хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаагаа эхлэх ёстой ба эхлээгүй бол Харилцаа Холбооны тухай хуулийн 15.1.3, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам“-ын 12.1.6–д тус тус заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг анхаарна уу. 1. Тусгай зөвшөөрөл шинээр авах бол Өргөдлийн маягтуудыг бүрэн бөглөн ирүүлэх /Өргөдлийн маягт татах/ Албан хүсэлт Инженер техникийн ажилтны мэргэжлийн болон мэргэшлийн дипломын хуулбар Инженер техникийн ажилтнуудын ажлын туршлага Инженер техникийн ажилтнуудтай байгуулсан гэрээ Техник хэрэгслийн иж бүрдлийн мэдээлэл 2. Тусгай зөвшөөрлөө сунгуулах бол Өргөдлийн маягтуудыг бүрэн бөглөн ирүүлэх /Өргөдлийн маягт татах/ Хийсэн ажлын талаар мэдээлэл 1. Хүсэлт гаргагч холбогдох хууль, журам, нөхцөл шаардлага, зах зээлийг судлах Хүсэлт гаргагч нь харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, бүртгэлийн гэрчилгээ эсвэл радио давтамж ашиглах эрхийн бичиг авах гэж байгаа бол юуны өмнө холбогдох хууль, журам, тухайн чиглэлийн зохицуулалт, нөхцөл шаардлага, төлбөрийн хэмжээтэй танилцах шаардлагатай. 2. Өргөдлийн маягт, нотлох баримт бүрдүүлэх Өргөдлийн маягтыг бүрэн бөглөн, уг маягтад заасан холбогдох нотлох баримт, материалыг бүрдүүлэн хавсаргаж өөрийн биеэр эсвэл шуудангаар ирүүлнэ. Бүрдүүлэх материалтай холбоотой шаардлагатай тодруулга зааврыг холбогдох мэргэжилтнээс авч болно.  3. Хүсэлтийг хүлээн авах Хүсэлтийг “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам“-ын 3.9 - д заасны дагуу хүлээн авна. Хэрэв таны бүрдүүлсэн материалын иж бүрдэл дутуу бол тус журмын дагуу буцаагдана. 4. Хүсэлтийг шийдвэрлэх Хүсэлтийг хүлээж авснаас хойш ХХЗХ нь Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам“-ын 4.6, 4.7, 4.8-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэн хариуг хүргүүлнэ.  Тус Хорооны хуралдаан нь дүрмийн дагуу сард нэгээс доошгүй удаа хуралдаж тусгай зөвшөөрлийн хүсэлтийг шийдвэрлэх бөгөөд шийдвэр гарснаас хойш ажлын 5 хоногийн дотор хүсэлт гаргагчид хэрхэн шийдвэрлэсэн тухай хариуг хүргүүлнэ. Хэрэв тусгай зөвшөөрлийн хүсэлтэд олгохоос татгалзсан тухай шийдвэр гарсан тохиолдолд холбогдох үндэслэл бүхий хариу тайлбарыг албан бичгээр хүргүүлнэ. 5. Гэрээ байгуулах, төлбөр төлөх Хүсэлт гаргагч нь тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр хүлээн авсан бол тухайн шийдвэрт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн гэрээг байгуулж, зохицуулалтын үйлчилгээний хөлсийг төлнө. 6. Тусгай зөвшөөрөл олгох Тусгай зөвшөөрлийн гэрээг талууд харилцан зөвшилцөж, гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулан, төлбөр төлснөөр танд тусгай зөвшөөрөл олгох болно. 1. Холбогдох хууль, журам Харилцаа холбооны тухай хууль Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль Харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн ангилал Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам 2. Нөхцөл шаардлага Нөхцөл шаардлага 2. Нөхцөл шаардлага