Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
2020-05-27

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 21 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ыг, хоёрдугаар хавсралтаар “Сонгуулийн сурталчилгаанд ашиглах цахим хуудасны бүртгэл”-ын маягтыг тус тус баталж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэгдсэн болно.

Тус журамд цахим орчинд сонгуулийн сурталчилгаа явуулах цахим орчны үйлчилгээ эрхлэгч нь  6-р зүйлийн 6.2.1-д заасны дагуу сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүднээс сонгуулийн сурталчилгааны хугацаанд хамтран ажиллах төлөөлөгчийг томилж, овог, нэр, албан тушаал, хөдөлгөөнт болон суурин утасны дугаар, цахим шуудангийн хаяг зэрэг мэдээллүүдийг тус хороонд 2020 оны 06 дугаар сарын 02-ны дотор Харилцаа холбооны зохицуулах хороонд албан бичгээр ирүүлж бүртгүүлнэ үү.

Заасан хугацаанд бүртгэлийн мэдээллийг ирүүлээгүй цахим орчны үйлчилгээ эрхлэгч нь сонгуулийн хугацаанд ямар нэгэн сурталчилгаа явуулах эрхгүй болохыг анхаарна уу.