Харилцаа холбооны зохицуулах хорооны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газраас 2020 оны 4 дүгээр сарын 24, 28-ний өдрүүдэд Өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, холбогдох журам /CЕХ, ХХЗХ-ны хамтарсан 18/22 тоот тогтоолоор батлагдсан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам”/-ын талаар арга зүйн сургалт зохион байгууллаа. Сургалтыг Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжийн дагуу Өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудаас оролцогчдыг цөөн тоогоор хэсэгчлэн хувааж, сургалтанд хамтрагдсан иргэдийн мэдээллийг бүртгэлжүүлэн, биеийн халууныг хэмжин, 1-2 метр зайнд суулган халдвараас урьдчилан сэргийлсэн аюулгүй орчинд явууллаа. Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үеэр радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих чиглэлээр, өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сонирхсон асуултанд хариулсан үр дүнтэй сургалт боллоо. Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, CЕХ, ХХЗХ-ны хамтарсан 18/22 тоот тогтоолоор батлагдсан Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журмын талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.crc.gov.mn/k/30Z/6N холбоосоор орж авна уу.