Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 5.8 дах хэсэгт заасны дагуу
- Өргөн нэвтрүүлгийн тусгай зөвшөөрлийг олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, нэмэлт, өөрчлөлт оруулах болон хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал, дүгнэлт гаргах;
- Хуульд заасан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ (төлбөртэй радио, телевизийн үйлчилгээнээс бусад)-ний тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой сонгон шалгаруулалтыг зохион байгуулах;
- Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, хяналт, шалгалт хийх, тэдгээрийн үйл ажиллагааны талаарх баримт материалыг зохих нэгжид хүргүүлэх, баяжуулах;
- Хуульд заасан дүрэм, журам, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага боловсруулах, батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
- Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, гэрээний биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, хяналт, шалгалттай холбоотойгоор хууль тогтоомжид заасан арга хэмжээ авах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийг заавар, зөвлөмжөөр хангах;
- Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зах зээлд хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх зорилгоор хууль, эрх зүйн зохицуулалтын арга хэмжээ авах, хяналт тавих, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийг ил тод болгох;
- Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад чиглэсэн радио, телевизийн хөтөлбөрийн дүрмийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор орон тооны бус зөвлөл байгуулах, хуралдуулах, хурлаас гарсан зөвлөмжийг үйлчилгээ эрхлэгч, олон нийтэд мэдээлэх, сурталчлах;
- Хуульд заасан чиг үүргийн хүрээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, жил бүр үнэлгээ, дүгнэлт гаргах;
- Өргөн нэвтрүүлгийн чиглэлээр шинэ технологи, үйлчилгээний талаар судалгаа, шинжилгээний ажлыг зохион байгуулах;
- Стандарт, норматив баримт бичигт санал гаргах, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний заавар, зөвлөмж, гарын авлага боловсруулах;
- Радио, телевизийн хөтөлбөрт болон дуу, дүрсийн стандартын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллана.