Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийх...
Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийх төлбөрийн хэмжээ шинэчлэгдэн батлагдлаа
2020-03-12

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 13 тоот тогтоолын хавсралтаар “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийх төлбөрийн хэмжээ”-г шинэчлэн баталлаа.

Тус баримт бичгээр Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.3, Радио долгионы тухай хуулийн 20.3, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 14.3, MNS/ISO/IEC 17067:2014 “Тохирлын үнэлгээ-Бүтээгдэхүүн баталгаажуулалтын схемийн заавар” стандарт, Стандарт хэмжил зүйн газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/56 тоот тушаалаар баталсан “Бүтээгдэхүүн, үйлчилгээний заавал баталгаажуулалтын ажлын төлбөр тооцоолох заавар”, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 29 дүгээр тогтоолын хавсралтаар шинэчлэн баталсан “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам”-ыг тус тус үндэслэн Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийх төлбөрийн хэмжээг тогтооно.

 Баримт бичиг нь 2 бүлэг 8 зүйлээс бүрдэх ба http://www.crc.gov.mn/k/31h холбоосоор орж танилцах боломжтой.