Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Мэдээлэл
Мэдээлэл
2020-03-06
Мэдээлэл Мэдээлэл

Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээ олгох шийдвэр гарсан тохиолдолд Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 5.7-д заасны дагуу “өргөдөл гаргагч нь  шийдвэр  гарснаас хойш 30 хоногийн  дотор гэрээ  байгуулж, эхний  жилийн зохицуулалтын  үйлчилгээний  хөлс  болон  радио  давтамж  ашиглалтын  төлбөрийг төлөх үүрэгтэй” мөн тус журмын 5.8-д “гэрээ байгуулаагүй, төлбөр төлөөгүй бол тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг, бүртгэлийн гэрчилгээ хүчингүйд тооцно” гэж заасан байдаг. Холбогдох шийдвэр, гэрээний төсөл болон зохицуулалтын хөлсний нэхэмжлэхийг өргөдөл гаргагчийн маягтад бичсэн цахим хаягаар хүргүүлдэг тул өргөдөл гаргагч та бүхэн цахим хаягаа шалган, дээрх хугацаанд гэрээгээ байгуулна уу.