Монгол Улсын Их Хурлаар 2019 оны 05 дугаар сард Шуудангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсаны дагуу 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны тогтоолоор:
- Шуудангийн сүлжээ байгуулах, түүний ашиглалтын нөхцөл шаардлага;
- Шуудангийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл шаардлага;
- Шуудангийн харилцан холболтын журмыг тус тус баталлаа.
Мөн эдгээр журам, нөхцөл шаардлагыг Хууль зүй, дотоод хэргийн яам Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн дагуу хянан үзэж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлээ.
Шинэчлэгдсэн журам, нөхцөл шаардлагыг www.crc.gov.mn цахим хуудсанд байршуулсан болно.