Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Бодлого, зохицуулалт, хяналтын асуудлууд болон "Дэлхийн радиогийн...
Бодлого, зохицуулалт, хяналтын асуудлууд болон "Дэлхийн радиогийн их хурал-2019" хурлын үр дүн, хэлэлцүүлэг, семинар зохион байгуулагдлаа.
2020-02-03
Бодлого, зохицуулалт, хяналтын асуудлууд болон "Дэлхийн радиогийн их хурал-2019" хурлын үр дүн, хэлэлцүүлэг, семинар зохион байгуулагдлаа. Бодлого, зохицуулалт, хяналтын асуудлууд болон "Дэлхийн радиогийн их хурал-2019" хурлын үр дүн, хэлэлцүүлэг, семинар зохион байгуулагдлаа.

2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тус Хорооны 12 давхрын хурлын өрөөнд Радио долгионы тухай хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой шинэчлэгдсэн журмуудын танилцуулга болон "Дэлхийн радиогийн их хурал-2019" хурлын шийдвэрийн танилцуулга сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг Дараа үеийн хөдөлгөөнт холбооны үйлчилгээ эрхлэгч 6 байгууллагын холбогдох 36 төлөөлөл оролцож, нийт 9 илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийлээ. Үүнд:

Илтгэлийн сэдэв

Илтгэгч

1

“Дэлхийн радиогийн их хурал-2019”-д оролцсон тайлан,

цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ.

З.Амгалан

/РДЗХГ-ын дарга/

2

Үүрэн холбооны 5G сүлжээний хөгжүүлэлт, радио давтамжийн чиг хандлага.

Ц.Батхүү

/РДЗХГ-ын мэргэжилтэн/

3

Радио долгионы тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд

ХХМТГ-аас гарах баримт бичгүүд.

С.Онончимэг

/ХХМТГ-ын сансрын холбооны албаны ахлах мэргэжилтэн/

4

“5G бодлогын чиглэл”-д оруулах санал.

5

Үүрэн холбооны 2G Радио давтамжийн зурвасын ашиглалт,

олголт, зогсоох судалгааны тайлан, санал.

М.Наранбаатар

/РДЗХГ-ын ахлах мэргэжилтэн/

6

“Мэдээлэл харилцаа холбооны тоног төхөөрөмжид баталгаажуулалтын журам”

О.Туяажаргал

/РДЗХГ-ын мэргэжилтэн/

7

“Радио төхөөрөмж ажиллуулах, үйл ажиллагааг нь зогсоох, хориглох журам”.

Б.Батбаяр

/РДХТ-ийн дарга/

8

“Радио холбооны сүлжээ сарниулах тоног төхөөрөмж ашиглах журам”-ын төсөл.

М.Наранбаатар

/РДЗХГ-ын ахлах мэргэжилтэн/

9

Үүрэн холбооны сүлжээнд 2019 онд хийгдсэн хяналт шалгалтын тайлан.

А.Болортуяа

/РДЗХГ-ын мэргэжилтэн/

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос дараах чиглэлээр санал хүсэлтийг дэвшүүлж байв. Үүнд:

  • Стандартын бус богино долгионы станцуудыг хил, гаалиар нэвтрүүлэх тал дээр хязгаарлалт тавих;
  • Радио давтамжийн хүний биед хортой эсэх талаарх мэдээллийг олон нийтэд түгээх, танилцуулах;
  • Дэвшилтэд технологийг ашиглах хэрэгцээ шаардлагыг хангах хэмжээний радио давтамжийн зурвасыг олгох, давтамжийн зурвасын хуваарилалтыг ихэсгэх;
  • Шинэчлэгдэн гарч буй журам, стандарт бүр дээр албан бичгээр мэдэгдэхээс гадна боломжтой бол хэлэлцүүлэг зохион байгуулж байх;
  • Компаниудын үйл ажиллагаанд нөлөөлөх асуудлаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг явуулж байгаа нь чухал ач холбогдолтой. Үүний зэрэгцээ технологийн хөгжлийн чиг хандлагыг танилцуулж, мэдээлж байхыг хүсэж байна.