Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Орон нутгийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд статистик тайлан...
Орон нутгийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд статистик тайлан мэдээний талаар сургалт хийлээ
2019-05-14
Орон нутгийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд статистик тайлан мэдээний талаар сургалт хийлээ Орон нутгийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд статистик тайлан мэдээний талаар сургалт хийлээ

Харилцаа холбооны зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс гаргуулан авдаг статистик тайлан мэдээг хүлээн авах, нэгтгэх ажиллагааг цахим хэлбэрт оруулж байгаатай холбогдуулан Зах зээл, үнэ тарифын үнэлгээ судалгааны газраас тус программын танилцуулга, сургалтыг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд  үе шаттайгаар зохион байгуулж байна.

2019 оны 05-р сарын 7-д Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн тусгай зөвшөөрөл эзэмшигчид, 2019 оны 05-р сарын 9-д Орхон, Булган, Хөвсгөл аймгийн тусгай зөвшөөрөл эзэмшигчид, нийт 45-н  хүн хамрагдлаа.

Сургалтад тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн статистик тайлан мэдээг хариуцсан ажилтнууд оролцож, статистик тайлан мэдээг цаашид цахимаар хэрхэн илгээх тухай болон Олон Улсын Цахилгаан Холбооны байгууллагаас гаргасан аргачлал, зөвлөмжөөр боловсруулагдаж буй мэдээ, тайлангийн талаар танилцууллаа.

Мөн харилцаа холбооны салбарын өрсөлдөөний өнөөгийн нөхцөл байдал, тус хорооноос авч хэрэгжүүлж буй зохицуулалтын арга хэмжээ, үйлчилгээ эрхлэгчдэд тулгамддаг асуудлуудын талаар зөвлөмж өгч, санал солилцож холбогдох тайлбар мэдээллийг өгч ажиллалаа.