Стандартчлал, хэмжил зүйн газраас 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр“Монгол улс дахь нийгмийн хариуцлага” семинарыг зохион байгуулж “ ISO 26000 - Нийгмийн хариуцлагын удирдамж”-ийн талаар мэдээлэл түгээх үндэсний семинарыг зохион байгуулж тус хорооны төлөөлөгчид оролцлоо.
Олон улсын стандартын байгууллагаас ISO 26000 “Нийгмийн хариуцлагын удирдамж” стандартыг 2010 баталсан бөгөөд (сайн дураар хэрэглэх ) үүнийг Монгол улс өөрийн стандарт болгон орчуулж баталсан байна.
Энэхүү стандартаар нийгмийн хариуцлагын үндсэн бүрэлдэхүүнийг тодорхойлон зааж бүрэлдэхүүн тус бүрээр хамаарах үйл ажиллагаа, үр дүнг хэрхэн тайлагнах талаар тодорхой заасан юм. Стандартад зааснаар нийгмийн хариуцлагын бүрэлдэхүүн хэсгүүдийг байгууллагын засаглал, хүний эрх, хөдөлмөрлөх эрх, хүрээлэн буй орчин, шударга ёсыг үйл ажиллагаандаа эрхэмлэх, хэрэглэгчийн асуудал, нийгмийн оролцоо ба хөгжил гэсэн байдлаар тодорхойлсон байна. Энэ нь бидний ойлгож ирсэн нийгмийн хариуцлагын талаарх ойлголт дэлхий дахинд илүү өргөн хүрээнд тодорхойлогдох болсныг харуулж байгаа бөгөөд зөвхөн хувийн хэвшлийн байгууллагууд бус төрийн болон бусад байгууллага эдгээр бүрэлдэхүүн хэсгүүдэд анхаарлаа хандуулж ажиллах шаардлага гарч байгааг энэхүү семинар, хэлэлцүүлгээр ярилцаж санал солилцлоо.