Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-д оруулах нэмэлт...
“Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-д оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулах, санал авах уулзалт зохион байгуулж байна
2019-02-28

 “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-д оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулах, санал авах уулзалт зохион байгуулж байна 

Тус хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газраас Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 15-р тогтоолоор батлагдсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”–т нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

“Мэдээллийн агуулга, чанар стандартын зохицуулалт, мониторингийн хэлтсээс Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-д оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулах, санал авах уулзалтыг 2019 оны 2-р сарын 28 –ны өдөр болон 3-р сарын 01-ны өдөр дараах хуваарийн дагуу зохион байгуулж байна байна. Үүнд:

  • 2019.02.28-ны өдрийн 15:00 - 17:30 цагт Сувгийн үйлчилгээ эрхлэгчдэд

        Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит компанийн хурлын зааланд:

  • 2019.03.01-ны өдрийн 10:00-11:30 –д Өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд  /Зохицуулах хорооны 12-р давхрын хурлын зааланд /
  • 2019.03.01-ны өдрийн 14:00 - 16:00- Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдэд /Зохицуулах хорооны 12-р давхрын хурлын зааланд / тус тус танилцуулж, санал авна.

 

“Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт,нөхцөл шаардлага”-д оруулсан нэмэлт өөрчлөлтийн төсөлд санал авахаар 2019.03.01-ны өдөр www.crc.gov.mn цахим хуудсанд байршуулна.

Та бүхэн дээрх нөхцөл шаардлагын төсөлтэй танилцаад саналаа  sudalgaa@crc.gov.mn  цахим хаягаар болон Харилцаа холбооны зохицуулах хороонд 2019 оны 3-р сарын 31-ны дотор бичгээр ирүүлэх боломжтой.