Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Хяналтын станцын шинэ техник төхөөрөмж суурилуулж байна
Хяналтын станцын шинэ техник төхөөрөмж суурилуулж байна
2013-10-02
Хяналтын станцын шинэ техник төхөөрөмж суурилуулж байна Хяналтын станцын шинэ техник төхөөрөмж суурилуулж байна

Тус хороо нь БНСУ-ын Зохицуулах байгууллагын Радио долгион хяналтын байгууллага (CRMO)-тай 2013 оны 2 сард байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-ын Радио долгион хяналтын байгууллагаас ХХЗХ-д 400 гаруй мянган ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Радио давтамжийн суурин хяналтын иж бүрэн систем, тоног төхөөрөмжийг бэлэглэх төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. .

Төслийн хүрээнд хоёр тал харилцан туршлага солилцох, техник хэрэгслийн суурилуулалт, хэрэглээний талаар  сургалтыг удаа дараа БНСУ-д  зохион байгуулсан юм. Одоогийн байдлаар, тус хороонд БНСУ-ын Радио долгион хяналтын байгууллагын инженер, мэргэжилтнүүд 2013 оны 10 дугаар сарын эхээр Монголд хүрэлцэн ирээд байгаа бөгөөд Радио давтамж хяналт, мониторингийн албаны инженер, мэргэжилтнүүдийн хамт техник хэрэгсэл  суурилуулах ажлыг гүйцэтгэж туршилт хийж  эхлээд  байна.