- Харилцаа холбооны зохицуулах хороо нь Шуудангийн нэгдсэн кодын хаягжуулалтын мэдээллийн бааз үүсгэх программ хангамжийн дотоодын зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
- Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
- Байгууллагын танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Ажиллах хүчний чадавх (мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн, мэргэжлийн ур чадвартай байх)
- Тоног төхөөрөмж бүхий ажлын байрны танилцуулга,зураглал
- Эргэлтийн хөрөнгө хүрэлцээтэй эсэхийг нотлох санхүүгийн баримт
- Ижил төрлийн ажлын туршлагын талаарх танилцуулга, гэрээний хуулбар
- Зөвлөхийн үйлчилгээ үзүүлэхэд тавигдах ажлын даалгавар болон техникийн нөхцөл, шаардлагын мэдээллийг www.crc.gov.mn цахим хуудаснаас авна уу.
- Сонирхсон хуулийн этгээд зөвлөх үйлчилгээнд тавигдсан шаардлагыг хангаж буйг илэрхийлэх холбогдох баримт бичгийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор 09:00-17:00 цагийн хооронд дор дурдсан хаягаар ирүүлнэ үү.
ХАЯГ:
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
МЕТРО БИЗНЕС ТӨВ А БЛОК 5 ДАВХАР
Д.СҮХБААТАРЫН ГУДАМЖ-13
СҮХБААТАР ДҮҮРЭГ УБ 14201-0033
Утас: 304258
Факс: 327720
Цахим шуудан: info@crc.gov.mn
Цахим хуудас: www.crc.gov.mn
Тавигдах ажлын даалгавар болон техникийн нөхцөл, шаардлага
|
Хийгдэх ажил |
Тайлбар |
Хугацаа |
1 |
SHP эсвэл бусад файлаас өгөгдлийн сан шинэчлэх боломж |
|
|
2 |
Бүсчлэлийн кодын өгөгдөл шинэчлэх, устгах, нэмэх |
|
|