Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Хорооны 2019 оны 1 дүгээр Хуралдаанаас гарсан...
Хорооны 2019 оны 1 дүгээр Хуралдаанаас гарсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага” шийдвэрийн тухай
2019-02-01

Тус хорооны 2018 оны 19 тоот тогтоолоор “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын 7 дугаар зүйлийн 7.27-д “Нэг цагт дамжуулах зар сурталчилгааны хэтрэлтийн зөрчлийг тооцохдоо 18:00-23:59 цагийн хооронд дамжуулсан хөтөлбөрт эзлэх хэтрэлтийн нийт цагийг авч үзнэ” гэсэн нэмэлт оруулсан бөгөөд энэ нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд хийгдэх туршилтын зохицуулалт байсан болно.

Тус хорооны 2019 оны 1-р Хуралдаанаар дээрх зар сурталчилгааны хэтрэлтийг зөрчилд хэрхэн тооцох талаарх дээрх нэмэлт заалтын хэрэгжилт, 2018 оны 6 дугаар сараас 12 дугаар сард гүйцэтгэсэн хяналт мониторингийн дүн, зар сурталчилгааны хэтрэлтийн өсөлт бууралт, телевиз, кабелийн сувгийн зар сурталчилгааны хэтрэлтийн ялгаатай байдал, авах арга хэмжээний саналыг авч хэлэлцээд дээрх нөхцөл шаардлагын 7 дугаар зүйлийн 7.27-д оруулсан нэмэлт зохицуулалтын үйлчлэх хугацааг сунгах шаардлагагүй буюу  2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгосонд тооцох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болохыг мэдэгдэж байна.