Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа Холбооны Зохицуулах Хороо ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв
Харилцаа Холбооны Зохицуулах Хороо ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв
2013-10-02
Харилцаа Холбооны Зохицуулах Хороо ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв Харилцаа Холбооны Зохицуулах Хороо ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны удирдлага, хамт олон 2013 оны 10 дугаар сарын 1-ний өдөр буюу Олон Улсын Ахмадын өдрийг тохиолдуулан тус хороонд ажиллаж байгаад гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа ахмадуудаа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтын үеэр Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны дарга Б.Балгансүрэн ахмадуудад тус хорооноос сүүлийн нэг жилийн явцад хийсэн ажил, өөрчлөлт шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж танилцууллаа.

Уулзалтанд оролцсон Харилцаа Холбооны Зохицуулах Зөвлөлийн анхны дарга Л.Лантуу, Холбооны Яамны сайд асан Б.Баатар, Радио долгион хяналтын станцын дарга асан Ө.Цогзолмаа нар албан хаагч, ажилтнуудад өөрсдийн түүхэн дурдатгалаас хуваалцан,  санал сэтгэгдэлээ илэрхийлж байгууллагын цаашдын ажилд амжилт гаргаж ажиллахыг хүсэн ерөөлөө.