Уралдаант шалгаруулалтын дугаар:Дугаар № WIFI/2013
МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ УТАСГҮЙ ИНТЕРНЕТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД АШИГЛАХ РАДИО ДАВТАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ОЛГОХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ
Харилцаа холбооны зохицуулах хороо нь эрх бүхий тендерт оролцогчдоос Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд 2.4 ГГц, 5 ГГц-ийн радио давтамжийн зурвасд утасгүй интернэтийн үйлчилгээ эрхлэх НЭГ үйлчилгээ эрхлэгчийг сонгон шалгаруулах битүүмжилсэн уралдаант шалгаруулалтад (цаашид тендер гэнэ) урьж байна.
Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 150000 [нэг зуун тавин мянга] төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийг [2013 оны 09 сарын 30 өдрийн 14 цаг]–аас өмнө доорхи хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг [2013 оны 09 сарын 30]-ний өдрийн [14:30]-т нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
Метро бизнес төвийн байр,
А блок, 12 давхар-1203 тоот
Сүхбаатар дүүрэг - 13
Улаанбаатар хот 14201
Утас: 976-11-363999
Фах:976-11-327720
Имайл: crc@mongol.net;