Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / ОХУ-тай хийх хил орчмын радио давтамжийн зохицуулалтын...
ОХУ-тай хийх хил орчмын радио давтамжийн зохицуулалтын гэрээнд гарын үсэг зурах эрх авлаа
2013-08-21

Харилцаа холбооны зохицуулах хороо нь МТШХХГ-тай хамтран ОХУ-тай хил орчмын радио давтамжийн зохицуулалтын асуудлаар жил гаран хамтран ажилласан бөгөөд 2013 оны 4 дүгээр сарын 15-наас 19-ний өдрүүдийн хооронд ОХУ-ын Москва хотноо тус улсын Харилцаа холбоо болон олон нийтийн  хэвлэл мэдээллийн яамны харъяа “Радио давтамжийн ерөнхий газар”-тай хамтран дараахи хэлэлцээрийн төслүүдийг боловсруулсан юм. Үүнд:

  1. МУ болон ОХУ-ын харилцаа холбооны төв байгууллагын хооронд 48.5-790.0 МГц давтамжийн цараанд газрын VHF/FM өргөн нэвтрүүлэг, аналоги ба тоон Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг хил орчмын газар нутагт ашиглах.
  2. МУ болон ОХУ-ын харилцаа холбооны төрийн захиргааны байгууллагын хооронд 1710-1785/1805-1880 МГц давтамжийн зурваст газрын хөдөлгөөнт үйлчилгээг хил орчмын газар нутагт ашиглах.
  3. МУ болон ОХУ-ын харилцаа холбооны төрийн захиргааны байгууллагын хооронд 880-890/925-935 МГц давтамжийн зурваст газрын хөдөлгөөнт үйлчилгээг хил орчмын газар нутагт ашиглах.
  4. МУ болон ОХУ-ын харилцаа холбооны төрийн захиргааны байгууллагын хооронд 890-915/935-960 МГц давтамжийн зурваст газрын хөдөлгөөнт үйлчилгээг хил орчмын газар нутагт ашиглах.
  5. МУ болон ОХУ-ын харилцаа холбооны төрийн захиргааны байгууллагын хооронд 1920-1980/2110-2170 МГц давтамжийн зурваст газрын хөдөлгөөнт үйлчилгээг хил орчмын газар нутагт ашиглах
  6. МУ болон ОХУ-ын харилцаа холбооны төрийн захиргааны байгууллагын хооронд 453.0-457.4/463.0-467.4 МГц давтамжийн зурваст газрын хөдөлгөөнт үйлчилгээг хил орчмын газар нутагт ашиглах

Дээрхи 6 гэрээний төслийг Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд эдгээрт Монгол Улсыг төлөөлж гарын үсэг зурах эрхийг МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаад олгох Ерөнхий сайдын захирамж гарлаа.

Хэлэлцээрийн төслүүд батлагдсанаар Монгол Улсын хилийн бүс нутагт радио, телевиз болон үүрэн телефоны харилцаа холбооны үйлчилгээг чанартай, найдвартай хүргэх, мөн радио давтамжийн ашиглалтыг харилцан зохицуулах, хянах, харилцан нөлөөлөлгүй ажиллуулах, харилцаа холбооны найдвартай сүлжээг бий болгох, хоёр улсын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг ач холбогдолтой юм.