Хавсралт
Тус хорооноос батлан гаргасан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын дагуу өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт тодорхой шаардлага тавьж, хяналт мониторинг хийдэг.
Нэвтрүүлгийн ангилал, төрөл, жанр, төрөлжсөн чиглэлийг тодорхойлоход нэг зарчмыг
баримтлах, хяналт мониторинг хийхэд баримтлах зарчим, хөтөлбөрт тавигдах шаардлагуудын хувь хэмжээг тооцож байгаа аргачлалыг тодорхой, ил тод болгох зорилгоор энэхүү зөвлөмжийг гаргаж байна.
Энэхүү зөвлөмжийг гаргаснаар нөхцөл шаардлагыг биелүүлж ажиллах телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэгчид, нөгөө талаас хэрэгжилтэнд хяналт тавьж, мониторинг хийх Харилцаа холбооны зохицуулах хороо нь нөхцөл шаардлагыг хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавихад нэгдсэн ойлголттой болох юм.
Зөвлөмжийг:
- Хөтөлбөрийн бүтэц, төрөл ангиллыг тодорхойлох
- Хөтөлбөрийн төрөлжсөн чиглэлүүд болон нэвтрүүлгийн ангилалд оруулж тооцох нэвтрүүлгүүдийн хувийг тодорхойлох
- Хөтөлбөрийн төрөлжсөн чиглэлийн хувийг тооцоход тус тус ашиглана.
“ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН АНГИЛАЛ, ТӨРӨЛ ЖАНРЫГ ТОДОРХОЙЛОХОД БАРИМТЛАХ ЗАРЧИМ”
“Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын 7.51.6-д заасныг үндэслэн гаргав
№ | Нэвтрүүлгийн төрөл, дэд төрөл | Тайлбар |
---|---|---|
1 | МЭДЭЭ | |
1.1 | Өдөр тутмын мэдээ | Өдөр тутмын улс оронд болон олон улсад болсон үйл явдал болон улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л асуудлаар бэлтгэсэн мэдээ,шуурхай мэдээ, мэдээний хөтөлбөр, дүгнэлтгүй мэдээ |
1.2 | Шуурхай мэдээ, цагдаагийн мэдээ | Төрөл бүрийн шуурхай мэдээ, цагдаагийн мэдээ, Замын цагдаагийн мэдээ |
1.3 | Цаг агаарын мэдээ | Цаг агаарын мэдээ |
1.4 | Хэвлэлийн тойм мэдээ | Хэвлэлээр гарсан мэдээлэл, нийтлэлийг тоймлож хүргэх |
1.5 | Баримтат мэдээлэл | Болсон үйл явдал, аваар осол байгалийн гамшиг гэх мэтийн тухай баримтат мэдээлэл |
1.6 | Сурвалжлага, шууд дамжуулалт | Болсон үйл явдал, бүх төрлийн арга хэмжээ (баяр, спортын арга хэмжээний нээлт, хаалт, явцын сурвалжлага орно) жагсаал цуглаанаас дамжуулсан сурвалжлага, шууд сурвалжлага – /эдгээр нь сурвалжлагч, тайлбартай байна / |
1.7 | Мэдээллийн тойм хөтөлбөр | Болсон үйл явдлын анализ, дүгнэлт хийх, экспертүүдийн бодлыг сонсох, тойм мэдээ |
1.8 | Соёл урлаг, шинжлэх ухааны болон төрөл бүрийн танин мэдэхүйн мэдээ | Соёл урлагийн мэдээнүүд болон шоу-безнесийн мэдээнүүд. |
1.9 | Цэнгээнт төрлийн (хувцас дизайн, эмэгтэйчүүд, хоол, мэндчилгээ, киноны тухай зэрэг ) | Цэнгээнт хэлбэрээр хүргэж байгаа мэдээ |
1.10 | Мэдээллийн хөтөлбөр | Эрүүл мэнд, бизнес, урлаг, спорт зэрэг тодорхой салбар чиглэлээр бэлтгэн дамжуулдаг мэдээллийн хөтөлбөрүүд, теле сэтгүүл орно. |
Өглөө,өдөр, үдшийн хөтөлбөр, теле сэтгүүл зэргийгтухайн нэвтрүүлгийн агуулгаас хамаарч тухайн төрөлд хамааруулж болно. | ||
1.11 | Ярилцлага, хэлэлцүүлэг, маргаан, мэтгэлцээний нэвтрүүлэг | Тухайн цаг үеийн мэдээ, мэдээллийн сэдэвтэй, тодруулга мэдээ, ярилцлага г.м |
1.12 | УИХ, Засгийн газрын хуралдааны дамжуулалт | УИХ, ЗГ-ын хуралдаанаас хэсэгчлэн дамжуулсан, тайлбартай, сурвалжилсан нэвтрүүлэг бол оруулж тооцно. |
1.13 | Нийгмийн төрөл чиглэлийн нэвтрүүлгүүд: Төрийн үйл ажиллагаа(УИХ, ЗГ, яам..), хууль, нийгмийн амьдрал, асуудал, амьдралын хэв маяг (гэр бүл, эмэгтэйчүүд), эдийн зэсаг(уул уурхай, бизнес), эрүүл мэнд, бусад(боловсрол)гм | Нэвтрүүлгийн хүргэх хэлбэр/ формат нь төрөл бүрийн хэлбэрээр байж болно. Тухайлбал: мэдээ, сурвалжлага, ярилцлага, хурал, тойм, ток шоу, хэлэлцүүлэг, мэтгэлцээн, хөрөг, тэмцээн, уралдаан, тв шоу, реалити шоу, теле зохиомж, баримтат кино |
1.14 | Олон нийтийн санал, бодлыг сонсох нэвтрүүлгүүд | Аливаа асуудлаар олон нийт, ард иргэдийн санал, бодлыг хүлээн авах, шүүмжлэлийг хүргэх нэвтрүүлгүүд |
1.15 | Оруулж тооцохгүй нэвтрүүлэг | Сурвалжлагч, тайлбагүйгээр шууд дамжуулж байгаа болсон үйл явдал, бүх төрлийн арга хэмжээ (баяр, спортын арга хэмжээний нээлт, хаалтгэх мэт) жагсаал цуглааны шууд дамжуулалтыг оруулж тооцохгүй |
2 | ТАНИН МЭДЭХҮЙ | |
2.1 | Шинжлэх ухаан, техник технологийн нэвтрүүлэг | Бүх төрлийн шинжлэх ухаан, техник, технологийн тухай нэвтрүүлгүүд тухайлбал: мэдээ, интернэт мэдээ, мэдээллийн хөтөлбөр, ярилцлага, сурвалжлага, ток шоу, хэлэлцүүлэг мэтгэлцээн, уран сайхны нэвтрүүлгүүд (хөрөг, тэмцээн, уралдаан,реалити шоу гм. сэдэвчилсэн нэвтрүүлэг, зөвлөгөө, сургалт) |
2.2 | Шинжлэх ухаан, техик, технологи, танин мэдэхүйн баримтат кино | Бүх төрлийн шинжлэх ухаан, техник, технологийн тухай баримтат кино, суутнууд, алдартай, амжилтанд хүрсэн хүмүүсийн намтрын талаар г.м |
2.3 | Байгаль экологи, ургамал амьтан, газар зүй, орон судлалын талаарх нэвтрүүлэг | Байгаль экологи, байгаль хамгаалах асуудлаар болон Ургамал амьтны болон газар зүй, дэлхийн улс орнуудын талаар бэлтгэсэн мэдээ, мэдээллийн хөтөлбөр, зураглал,тэмдэглэл, сурвалжлага, ярилцлага, лекц, хурал, тойм, ток шоу, хэлэлцүүлэг, мэтгэлцээн, теле сэтгүүл зэрэг зэрэг бүх төрлийн нэвтрүүлгүүд, баримтат кино, аялалын нэвтрүүлгүүд ургамал амьтны болон газар зүй, дэлхийн улс орнуудын тухай нэвтрүүлэг, аялалын нэвтрүүлэг, баримтат кино, |
2.4 | Одон орон судлалын нэвтрүүлэг | Одон орны тухай бүх төрлийн нэвтрүүлэг(мэдээ, мэдээллийн хөтөлбөр, уран сайхны нэвтрүүлгүүд), баримтат кино, |
2.5 | Эрүүл мэнд, эрүүл аж байдал, эрүүл амьдрах хэв маягийн талаарх нэвтрүүлэг | Бүх төрлийн эрүүл мэндийн асуудлыг хөндсөн нэвтрүүлгүүд, мэдээ, мэдээллийн хөтөлбөр, интернэт мэдээ, ярилцлага, хэлэлцүүлэг, сурвалжлага,ярилцлага, хэлэлцүүлэг, уран сайхны нэвтрүүлгүүд(хөрөг, тэмцээн уралдаан, реалити шоу гм) өглөөний дасгал гм (cпортын мэдээ, мэдээлэл болон тэмцээн уралдааны талаарх мэдээлэл, сурвалжлага, шууд дамжуулалт, спортын чиглэлээр дагнан бэлтгэсэн мэдээллийн хөтөлбөр нэвтрүүлгүүд хамаарахгүй), баримтат кино |
2.6 | Түүх, соёл, ёс заншил, соёл урлагийн тухай танин мэдэхүйн нэвтрүүлэг | Түүх, соёл,уламжлал, ёс заншил, соёл урлагийн (ардын дуу бүжиг, сонгодог урлаг, хөгжим, уран зохиол, уран зураг, баримал гм соёл урлагийн бүх төрөл)тухай танин мэдэхүйн аналитик хөтөлбөр(мэдээ, мэдээллийн хөтөлбөр, ярилцлага, сурвалжлага, хэлэлцүүлэг,хурал, тойм, ток шоу, тайлбар, теле сэтгүүл гм),уран сайхны нэвтрүүлэг(хөрөг, тэмцээн уралдаан, тв шоу, реалити шоу, урлаг уран сайхны үзүүлбэр, теле зохиомж гм) баримтат кино, театр, хөгжмийн тухай нэвтрүүлгүүд |
2.7 | Боловсролын нэвтрүүлгүүд | Бүх төрлийн боловсролын чиглэлээр бэлтгэн дамжуулсан мэдээллийн хөтөлбөр, мэдлэг олгох, боловсролын чиглэлээр бэлтгэсэн нэвтрүүлэг, уралдаант, цэнгээнт нэвтрүүлэг, боловсрол, мэдлэг, мэргэжлийн асуудал хөндсөн мэдээллийн хөтөлбөр, ярилцлага, хэлэлцүүлэг |
2.8 | Хүүхэд, боловсрол, сургалтын нэвтрүүлэг | Хүүхдэд зориулсан бүх төрлийн боловсрол олгох, сургалтын болон мэдлэг олгох чиглэлээр бэлтгэсэн нэврүүлгүүд |
2.9 | Үндэсний спортын | Үндэсний спортын талаарх бүх төрлийн аналитик хөтөлбөр, уран сайхны нэвтрүүлгүүд, баримтат кино |
2.10 | Хоолны талаарх нэвтрүүлэг | Хоолны талаарх бүх төрлийн хөтөлбөр, уран сайхны нэвтрүүлэг |
2.10 | Дээр дурьдаагүй бусад танин мэдэхүйн нэвтрүүлэг | Дээр дүрьдаагүй бусад бүх танин мэдэхүйн хөтөлбөрүүд |
2.11 | Гэр бүл, аж байдлын талаарх нэвтрүүлэг | Гэр бүл, эрүүл мэнд, гэр бүлийн боловсрол, эмэгтэйчүүд, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөхтэй холбоотой нэвтрүүлгүүд |
2.12 | Оруулж тооцохгүй нэвтрүүлэг | (Харин шашны болон аливаа урсгал, номлол сурталчилсан нэвтрүүлэг, лекц, цуглааны талаарх нэвтрүүлэг, бурхан шашны уншлага хамаарахгүй) |
2.13 | Соёл урлаг Нэвтрүүлгийн хүргэх хэлбэр/ формат нь төрөл бүрийн хэлбэрээр байж болно. Тухайлбал: мэдээ, сурвалжлага, ярилцлага, хурал, тойм, ток шоу, хэлэлцүүлэг, мэтгэлцээн, хөрөг, тэмцээн, уралдаан, тв шоу, реалити шоу, теле зохиомж, баримтат кино. | |
2.14 | Соёл урлагийн нэвтрүүлэг | Гадаадын болон үндэсний соёл урлаг, кино, театр, хөгжмийн тухай нэвтрүүлэг,(дан дуу, хөгжмийг оруулж тооцохгүй) |
2.15 | Утга зохиол урлагийн нэвтрүүлэг | Утга зохиолын бүх төрлийн нэвтрүүлэг, зохиомж, үлгэр домог, зохиомжит нэвтрүүлэг зэрэг |
2.16 | Сонгодог хөгжим, балет,дуурь | Сонгодог хөгжим, балет, дуурийн талаарх нэвтрүүлгүүд |
2.17 | Ардын дуу, бүжиг, язгуур урлаг | Ардын дуу, бүжиг, язгуур урлагийн талаарх бүх төрлийн нэвтрүүлэг тухайлбал: ярилцлага, нэвтрүүлэг, баримтат кино |
2.18 | Орчин үеийн дуу, бүжиг | Орчин үеийн дуу, бүжиг, театр урлагийн талаарх бүх төрлийн нэвтрүүлэг тухайлбал: ярилцлага, нэвтрүүлэг, хөрөг нэвтрүүлэг баримтат кино |
2.19 | Жүжиг, уран уншилт | Уран сайхны жүжиг, тайзны жүжиг, тележүжиг, уран уншилт |
2.20 | Ярилцлага нэвтрүүлэг | Соёл урлагийн чиглэлээр бэлтгэсэн бүх төрлийн ярилцлага, хөрөг нэвтрүүлэг |
2.21 | Урлагийн бусад бүх төрлийн талаарх нэвтрүүлгүүд | Уран зураг, баримал гэх зэрэг урлагийн бусад бүх төрлүүд |
2.22 | Түүх соёл, ёс заншил | |
2.23 | Түүх ёс заншлын нэвтрүүлэг | Түүхэн соёл, ёс заншил, уламжлалын тухай бүх төрлийн нэвтрүүлгүүд |
2.24 | Үндэсний соёл урлагийн нэвтрүүлэг | Үндэсний соёл урлаг, кино, театр, хөгжмийн тухай нэвтрүүлэг,(дан дуу, хөгжмийг оруулж тооцохгүй) |
2.25 | Үндэсний утга зохиол урлагийн нэвтрүүлэг | Утга зохиолын бүх төрлийн нэвтрүүлэг, зохиомж, үлгэр домог, зохиомжит нэвтрүүлэг зэрэг |
2.26 | Үндэсний сонгодог хөгжим, балет,дуурь | Сонгодог хөгжим, балет, дуурийн талаарх нэвтрүүлгүүд |
2.27 | Ардын дуу , бужиг, язгуур урлаг | Ардын дуу, бүжиг, язгуур урлагийн талаарх бүх төрлийн нэвтрүүлэг тухайлбал: ярилцлага, нэвтрүүлэг, баримтат кино |
2.28 | Үндэсний урлагийн бусад бүх төрлийн талаарх нэвтрүүлгүүд | Уран зураг, баримал гэх зэрэг урлагийн бусад бүх төрлүүд |
2.29 | Уламжлалт соёл, ахуй амьдрал | Үндэсний ахуй амьдрал, аж байдал, уламжлалт зан заншил,нүүдэлч малчдын ахуй амьдралын талаарх төрөл бүрийн нэвтрүүлэг, баримтат кино. |
2.30 | Байгаль, экологи Байгаль, экологи, байгаль орчин, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалахтай холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээлэл, баримтат кино, сурвалжлага, баримтат нэвтрүүлэг, ярилцлага, лекц, үйл явдлын тайлбар зэрэг | |
2.31 | Байгаль, экологийн сэдэвтэй нэвтрүүлгүүд | Байгаль, экологи, байгаль орчин, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалахтай холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээлэл, баримтат кино, сурвалжлага, баримтат нэвтрүүлэг, ярилцлага, лекц, үйл явдлын тайлбар зэрэг |
2.32 | Ургамал амьтны тухай нэвтрүүлэг | Ургамал, амьтан, тэдгээрийг хайрлан хамгаалахтай холбоотой нэвтрүүлгүүд, ш.у,тмэдэхүйн нэвтрүүлэг, баримтат кино |
2.33 | Газар зүй, одон орон судлалын сэдэвт нэвтрүүлэг | Газарзүй, одон орон судлалын ш.у. танин мэдэхүйн нэвтрүүлгүүд, баримтат кино, нэвтрүүлэг, аялалын нэвтрүүлгүүд |
2.34 | Эрүүл мэнд | |
2.35 | Эрүүл мэндийн нэвтрүүлэг | Эрүүл мэнд, эрүүл аж байдал, эрүүл амьдрах хэв маягийн талаарх танин мэдэхүйн нэвтрүүлэгБүх төрлийн шинжлэх ухаан, техник, технологийн тухай нэвтрүүлэг, мэдээ, ярилцлага, сурвалжлага |
2.36 | Эрүүл мэнд, байгаль экологи, шинжлэх ухаан, танин мэдэхүйн тойм мэдээ, баримтат мэдээллийн нэвтрүүлэг | Ургамал амьтны болон газар зүй, дэлхийн улс орнуудын тухай нэвтрүүлэг, аялалын нэвтрүүлэг, баримтат кино,мэдээ, сурвалжлага, тэмдэглэл, зураглал |
3 | ХҮҮХЭД, БОЛОВСРОЛ | |
3.1 | Хүүхдийн нэвтрүүлэг | 12 нас хүртэлх хүүхдүүдэд зориулсан бүх төрлийн нэвтрүүлгүүд |
3.2 | Боловсрол, сургалтын нэвтрүүлэг | Хүүхдэд зориулсан бүх төрлийн боловсрол олгох, сургалтын болон мэдлэг олгох чиглэлээр бэлтгэсэн нэвтрүүлгүүд- мэдээллийн хөтөлбөр, уралдаант цэнгээнт нэвтрүүлэг, сурвалжлага |
3.3 | Хүүхдэд зориулсан кино | Хүүхдэд зориулсан уран сайхны кино |
3.4 | Хүүхдийн дуу, хөгжим | Хүүхдийн дуу, хөгжим, концерт |
3.5 | Өсвөр үеийнхний нэвтрүүлэг | 12-16 нас хүртэлх өсвөр нарсны хүүхдүүдэд зориулсан нэвтрүүлгүүд |
3.6 | Хүүхэлдэйн кино | |
4 |
СОЁЛ УРЛАГ, ХӨГЖИМ Тухайн чиглэлээр бэлтгэсэн нэвтрүүлгийн хүргэх хэлбэр/ формат нь төрөл бүрийн хэлбэрээр байж болно. Тухайлбал: мэдээ, сурвалжлага, ярилцлага, хурал, тойм, ток шоу, хэлэлцүүлэг, мэтгэлцээн, хөрөг, тэмцээн, уралдаан, тв шоу, реалити шоу, теле зохиомж, баримтат кино |
|
4.1 | Соёл урлагийн нэвтрүүлэг | Гадаадын болон үндэсний соёл урлаг, кино, театр, хөгжмийн тухай бүх төрлийн нэвтрүүлэг,(дан дуу, хөгжмийг оруулж тооцохгүй) |
4.2 | Утга зохиол урлагийн нэвтрүүлэг | Утга зохиолын бүх төрлийн нэвтрүүлэг, зохиомж, үлгэр домог, зохиомжит нэвтрүүлэг зэрэг |
4.3 | Сонгодог хөгжим, балет,дуурь | Сонгодог хөгжим, балет, дуурийн талаарх нэвтрүүлгүүд |
4.4 | Ардын дуу , бужиг, язгуур урлаг | Ардын дуу, бүжиг, язгуур урлагийн талаарх бүх төрлийн нэвтрүүлэг тухайлбал: ярилцлага, нэвтрүүлэг, баримтат кино |
4.5 | Орчин үеийн дуу, бүжиг | Орчин үеийн дуу, бүжиг, театр урлагийн талаарх бүх төрлийн нэвтрүүлэг тухайлбал: ярилцлага, нэвтрүүлэг, хөрөг нэвтрүүлэг баримтат кино |
4.6 | Жүжиг, уран уншилт | Уран сайхны жүжиг, тайзны жүжиг, тележүжиг, уран уншилт |
4.7 | Ярилцлага нэвтрүүлэг | Соёл урлагийн чиглэлээр бэлтгэсэн бүх төрлийн ярилцлага, хөрөг нэвтрүүлэг |
4.8 | Урлагийн бусад бүх төрлийн талаарх нэвтрүүлгүүд | Уран зураг, баримал гэх зэрэг урлагийн бусад бүх төрлүүд |
4.9 | Хөгжим | |
4.10 | Хөгжим мэдээллийн хөтөлбөр | Хөгжим, соёл урлагийн талаарх мэдээ, мэдээлэл, интернэт мэдээ, |
4.11 | Хөгжим-цэнгээнт нэвтрүүлэг | Хөгжмөөс гадна ярилцлага, хошин шогийн элементүүд байна |
4.12 | Сонгодог хөгжим, балет, дуурь | Сонгодог хөгжим, балет, дуурь |
4.13 | Орчин үейн хөгжим, концерт | Рок,поп, нийтийн дуу, джаз, роп-опера, мюзиклы, ганцаарчилсан болон хамтлаг дуучдын концерт байна ( эфирийн дэлгэц хуваалгүй, аливаа зар, мессеж чатын нэвтрүүлэг гаргахгүй, дэлгэцийн бүрэн хэмжээгээр гаргаж байгаа тохиолдолд оруулж тооцно ) |
4.14 | Ардын дуу , бужиг | Ардын дуу , бужиг |
4.15 | Хөгжмийн чиглэлээр бэлтгэсэн нэвтрүүлэг | Хөгжмийн хит, хамтлаг, дуучид, дууны рейтингийн талаарх мэдээллийг өөрсдөө бэлтгэн хөтлөгчтэй хүргэж буй нэвтрүүлэг. |
4.15 | Хөгжим, дуу, дуучин, хамтлагийн талаарх нэтрүүлэг | Хөгжим, дуу, дуучин, хамтлагийн үүссэн түүх, дуу бүтсэн түүх, уран бүтээлийн явцад болсон сонирхолтой явдлууд зэрэг хөгжмийн чиглэлийн нэвтрүүлгүүд |
4.16 | Бусад хөгжмийн нэвтрүүлгүүд | Дээр дүрьдаагүй бусад бух хөгжмийн нэвтрүүлгүүд |
5 | ЦЭНГЭЭНТ | |
5.1 | Реалити шоу | Бүх төрлийн реалити шоу |
5.2 | Төрөл бүрийн уралдаан, тоглоом | ТВ тоглоом, танин мэдэхүйн тоглоом, уралдаан, шагналын төлөө тоглоом |
5.3 | Тоглолт: шоу, цирк | Тоглолт нь эфирийн дэлгэц хуваалгүй, аливаа зар, мессеж чатын нэвтрүүлэг гаргахгүй, дэлгэцийн бүрэн хэмжээгээр гаргаж байгаа тохиолдолд оруулж тооцно. |
5.4 | Ток-шоу | Хөтлөгч байх, зочин уригдсан байх бас зааланд үзэгч байх. Ярилцлагын сэдэв нь үзэгчдийг цэнгээх сэдэвтэй байх. |
5.5 | Хошин урлагийн | Хошин шог болон инээдмийн бүх нэвтрүүлгүүд |
нэвтрүүлэг | ||
5.6 | Ярилцлага-нэвтрүүлэг | Сэдэв нь нийгэм улс төрийн бус соёл урлагийн чиглэлээр ,студид үзэгчидгүй байж болно |
5.7 | Хувцас дизайны нэвтрүүлэг | Хувцас,гутал, будалт, аксессуар (гадна төрх)өөрчлөх нэвтрүүлгүүд |
5.8 | Өглөө үдшийн нэвтрүүлгүүд | Цэнгээнт өнгө аястай, цэнгээнт чиглэлд оруулж тооцож болох өглөө, үдшийн нэвтрүүлгүүд |
5.9 | Бусад цэнгээнт нэвтрүүлэг | Дээр дүрьдаагүй бусад хөгжөөх, цэнгээх бүх нэвтрүүлгүүд, реалити -шоу орно |
5.10 | Хөгжим | |
5.11 | Хөгжим мэдээллийн хөтөлбөр | Хөгжим, соёл урлагийн талаарх мэдээ, мэдээлэл, интернэт мэдээ, |
5.12 | Хөгжим-цэнгээнт нэвтрүүлэг | Хөгжмөөс гадна ярилцлага, хошин шогийн элементүүд байна |
5.13 | Сонгодог хөгжим, балет, дуурь | Сонгодог хөгжим, балет, дуурь |
5.14 | Орчин үейн хөгжим, концерт | Рок,поп, нийтийн дуу, джаз, роп-опера, мюзиклы, ганцаарчилсан болон хамтлаг дуучдын концерт байна ( эфирийн дэлгэц хуваалгүй, аливаа зар, мессеж чатын нэвтрүүлэг гаргахгүй, дэлгэцийн бүрэн хэмжээгээр гаргаж байгаа тохиолдолд оруулж тооцно ) |
5.15 | Ардын дуу , бужиг | Ардын дуу , бужиг |
5.16 | Хөгжмийн чиглэлээр бэлтгэсэн нэвтрүүлэг | Хөгжмийн хит, хамтлаг, дуучид, дууны рейтингийн талаарх мэдээллийг өөрсдөө бэлтгэн хөтлөгчтэй хүргэж буй нэвтрүүлэг. |
5.17 | Хөгжим, дуу, дуучин, хамтлагийн талаарх нэтрүүлэг | Хөгжим, дуу, дуучин, хамтлагийн үүссэн түүх, дуу бүтсэн түүх, уран бүтээлийн явцад болсон сонирхолтой явдлууд зэрэг хөгжмийн чиглэлийн нэвтрүүлгүүд |
5.18 | Ярилцлага нэвтрүүлэг | |
5.19 | Соёл урлаг, хөгжмийн чиглэлээр бэлтгэсэн бүх төрлийн ярилцлага, хөрөг нэвтрүүлэг, | |
5.2 | Бусад хөгжмийн нэвтрүүлгүүд | Дээр дүрьдаагүй бусад бух хөгжмийн нэвтрүүлгүүд |
5.21 | Хувцас загвар | |
5.22 | Хувцас дизайны нэвтрүүлэг | |
5.23 | Хувцас дизайны зөвлөгөө, ярилцлага | |
5.24 | Загварын шоу | |
6 | КИНО | |
6.1 | Cериал, олон ангит кино | Сериал,болон олон ангит кино 4- ангитаас илүү, хүүхдийн кино |
6.2 | Кино | Уран сайхны кино, телевизийн кино, мюзикл кино |
6.3 | Жүжиг, уран уншилт | Жүжиг, тележүжиг, |
6.4 | Хүүхэлдэйн кино | Бүх хүүхэлдэйн 1 болон олон ангит кино |
6.5 | Баримтат кино | Сэдвээс хамаарахгүй бүх баримтат, цуврал баримтат кино |
6.6 | Киноны чиглэлээр бэлтгэсэн нэвтрүүлэг | Киноны хит, сүүлийн үед хийгдэж байгаа киноны чартын талаарх мэдээллийг өөрсдөө бэлтгэн хөтлөгчтэй хүргэж буй нэвтрүүлэг. |
6.7 | Кино бүтсэн талаарх нэтрүүлэг | Кино бүтсэн түүх, уран бүтээлийн явцад болсон сонирхолтой явдлууд зэрэг кино зураг авалтын талаарх нэтрүүлгүүд |
7 | СПОРТ | |
7.1 | Шууд дамжуулсан нэвтрүүлэг | Бүх төрлийн спортын тэмцээний шууд дамжуулалт, |
7.2 | Спорт тойм,спорт мэдээ, мэдээлэл, спорт журнал | тэмцээний тойм (олимп, дэлхийн аврага), долоон хоног бүрийн аналитик спорт нэвтрүүлэг, спортын мэдээ, мэдээлэл |
7.3 | Эрүүл аж төрөх, эрүүл мэндийн нэвтрүүлэг | Эрүүл амьдралыг суртачилсан нэвтрүүлэг, өглөөний дасгал, йог, эрүүл агаар, спорт аялал, |
7.4 | Спорт болон тамирчдын тухай нэвтрүүлэг | Спортын асуудлыг хөдсөн, тамичдын амьдрал, асуудлыг ярсан нэвтрүүлэг |
7.5 | Спортын бусад нэвтрүүлгүүд | Дээр дүрьдаагүй спортын бүх нэвтрүүлгүүд, |
8 | НИЙГЭМ | |
8.1 | Эдийн засгийн нэвтрүүлгүүд | Эдийн засгийн нэвтрүүлгийн ерөнхий ангилалд хамаарах бүх нэвтрүүлгүүд |
8.2 | Орон нутгийн мэдээ | Орон нутгийн талаарх мэдээлэл, асуудал хөндсөн нэвтрүүлгүүд |
8.3 | Нийгэм-нийтлэл нэвтрүүлэг | Нийгмийн асуудлыг хөндсөн нэвтрүүлгүүд / улс төрийн нэвтрүүлэг хамаарахгүй/ |
8.4 | Бодлогын нэвтрүүлэг | Хүүль эрх зүйн нэвтрүүлэг, зөвлөгөө, хэлэлцүүлэг, УИХ, ЗГ-ын хуралдааны дамжуулалт |
8.5 | Шууд эфирийн ярилцлага нэвтрүүлэг | Нийгмийн бүхий л асуудлын талаарх хэлэлцүүлэг, шууд нэвтрүүлгүүд |
8.6 | Олон нийтийн санал, бодлыг сонсох нэвтрүүлгүүд | Аливаа асуудлаар олон нийт, ард иргэдийн санал, бодлыг хүлээн авах, шүүмжлэлийг хүргэх нэвтрүүлгүүд |
8.7 | Гэр бүл, аж байдлын талаар | Гэр бүл, эрүүл мэнд, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөхтэй холбоотой нэвтрүүлгүүд |
8.8 | Гэр бүл чөлөөт цаг | Гэр бүлийн боловсролд зориулсан нэвтрүүлгүүд |
8.9 | Эмэгтэйчүүд,гэр бүлд зориулсан нэвтрүүлгүүд | Сэдэв нь нийгэм, улс төрийн бус зөвхөн амьдралын, хувь хүний тухай. |
9 | ЭДИЙН ЗАСАГ | |
8.8 | Эдийн засаг, санхүүгийн нэвтрүүлгүүд | Бух төрлийн эдийн засгийн асуудлыг хөндсөн, эдийн засгийн салбарын тухай, үйлдэрлэл хөдөө аж ахүй, жижиг дунд үйлдвэрлэлийн тухай бүх нэвтрүүлэг |
8.9 | Эдийн засаг, санхүү, бизнесийн мэдээ, мэдээлэл | Дэлхий дахины болон Монгол улсын эдийн засаг, бизнесийн мэдээ, мэдээллийн хөтөлбөр |
8.1 | Эдийн засаг, бизнесийн нэвтрүүлгүүд | Эдийн засаг, бизнесийн холбогдолтой ярилцлага, яриа, лекц, танилцуулга, нийтлэл нэвтрүүлэг, баримтат нэвтрүүлэг |
8.11 | Зах зээл, бизнесийн талаарх мэдлэг олгох нэвтрүүлгүүд | Олон улсын болон дотоодын бизнесийн амжилттай ажиллаж байгаа компани, аж ахуйн нэгжийн талаар мэдээлж, таниулсан нэвтрүүлэг, Бизнесийн шинэ санаа, төсөл, үйлдвэр эрхлэх, тоног төхөөрөмж, олон улсын болон дотоодын төрөл бүрийн үзэсгэлэн яармаг зэргийн талаар сурталчилан таниулсан нэвтрүүлгүүд |
10 | ТЕЛЕ ХУДАЛДАА | |
9.1 | Студид болон орчинд нь бараа бүтээгдэхүүнийг төрөл бүрийн хэлбэрээр сурталчлан танилцуулж, хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг нэвтрүүлгүүд | |
9.2 | Теле-худалдааны сувгаар сурталчлан борлуулж байгаа бүтээгдэхүүний талаарх зөвлөмж, танилцуулга,мэдээлэл, ярилцлагын нэвтрүүлгүүд | |
9.3 | Оруулж тооцохгүй нэвтрүүлэг | Арилжаа сурталчилгааны нэвтрүүлэг болон бизнес мэдээллийн хөтөлбөр |
Сувгийн төрөлжсөн чиглэлд оруулж тооцох нэвтрүүлгүүд
(Төрөлжсөн чиглэлд оруулж тооцох нэвтрүүлгийн төрөл ангилал) Сувгийн төрөлжсөн чиглэлд хяналт мониторинг хийхдээ 06:00-24:00 цагийн хоорондох хөтөлбөрийн нийт цагийг авч үзнэ. “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын дагуу сувгуудын төрөлжсөн чиглэлийн хувийг тооцох, хяналт мониторинг хийхдээ дараах зарчим, зөвлөмжийг ашиглана.
“Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага” | ||
Заалт | “Сувгууд нь хөтөлбөрөө төрөлжсөн чиглэлээр бэлтгэн нэвтрүүлэх бөгөөд нэг хоногийн хөтөлбөрийн нийт цагийн 80 %-иас доошгүй нь төрөлжсөн чиглэлээр бэлтгэсэн агуулга байна” (7.51.1-р заалт ) | “Танин мэдэхүйн” төрөлжсөн сувгийн хөтөлбөрийн 60%-иас доошгүй нь төрөлжсөн чиглэлээрээ бэлтгэсэн агуулга байна (7.51.4-р заалт) Танин мэдэхүйн сувгууд нь 18:00-23:00 цагийн хоорондох нийт эфирийн цагийн 80%-д зөвхөн төрөлжсөн чиглэлээр нэвтрүүлэг бэлтгэж хүргэнэ. |
Тооцох % | Нэг хоногийн хөтөлбөрийн нийт цагийн | |
80 % | 60 % | |
Сувгийн төрөлжсөн чиглэл | Сувгийн төрөлжсөн чиглэл | |
|
Танин мэдэхүй.(Үндсэн төрөлжилт) Төрөлжилтөнд оруулж тооцох нэвтрүүлгүүд/нэвтрүүлгийн ерөнхий ангиллаар /
|