Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Тайваны Үндэсний Зохицуулах хорооны төлөөлөгчид зочиллоо
Тайваны Үндэсний Зохицуулах хорооны төлөөлөгчид зочиллоо
2013-08-19
Тайваны Үндэсний Зохицуулах хорооны төлөөлөгчид зочиллоо Тайваны Үндэсний Зохицуулах хорооны төлөөлөгчид зочиллоо

Олон улсын цахилгаан холбооны байгууллагын (ITU) судалгаагаар, тус байгууллагын гишүүн 190 гаруй улс орнуудаас 150 гаруй улсад мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн зохицуулалтын байгууллага ажиллаж байна. 

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь олон улсын ижил төрлийн зохицуулах байгууллагатай хоёр талын хамтын ажиллагааны санамж бичиг, уулзалт  тохиролцооны хүрээнд туршлага солилцох, хамтран уулзалт семинар зохион байгуулах, судалгааг хийх зэрэг чиглэлээр хамтран ажиллаж ирлээ.  Тухайлбал, БНСУ, БНХАУ-ын Хонг Конг, Малайз, Сингапур, ХБНГУ г.м.

Хоёр талын хамтын ажиллагааны тохиролцооны дагуу БНХАУ-ын Тайваны Үндэсний Зохицуулах Хорооны дарга ноён Шир, бусад төлөөлөгчдийн хамт 2013 оны 8 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд ХХЗХ-нд зочилж,  харилцан туршлага солилцох уузалт, сургалт зохион байгууллаа. Төлөөлөгчид тус хорооны удирдлагатай уулзах үеэр хоёр байгууллагын хамтын ажиллагааг цаашид илүү өргөжүүлэх, туршлага солилцох уулзалтуудыг тогтмолжуулах тал дээр санал нэгдэж байгаагаа илэрхийлэв.  Мөн энэхүү айчлалын хөтөлбөрийн хүрээнд туршлага солилцох уулзалт, семинарыг хамтран зохион байгуулсан бөгөөд энэ үеэр Тайваны зохицуулах байгууллагын талаар танилцуулга илтгэл,  үүрэн холбооны хөгжлийн хандлага, 4 дэх үеийн үйлчилгээ хэрэглээ, туршлага болон бүх нийтийн үүргийн сангийн зохицуулалт, түүний үйл ажиллагааны талаар танилцуулав. Тус хорооны төлөөлөгчид Мобиком корпораци, Скайтел компани, Юнивишн болон Монгол ТВ-ийн үйл ажиллагаатай танилцах уулзалтыг хийсэн ба энэ үеэр харилцан туршлага саналаа солилцож, Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийг өндөр үнэлж байсан болно.