Мэдээлэл, харилцаа холбооны салбарын стандартуудын талаар 2019-2020 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн төслийг гаргах гэж байгаа тул холбогдох байгууллагууд, үйлчилгээ эрхлэгчид та бүхэн танай байгууллага болон Мэдээлэл, харилцаа холбооны салбарт нэн тэргүүнд шаардлагатай гэж үзэж буй стандартын саналаа доорх маягтын дагуу боловсруулан 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор тус хороонд ирүүлнэ үү.
1. Стандартын нэр |
2. Боловсруулах үндэслэл, хэрэгцээ шаардлага |
3. Бусад оронд хэр/эгжсэн байдал |
4. Стандартын хамрах хүрээ /стандартаар юуг тодорхойлох, зайлшгүй тусгах, эсвэл шинэчлэх шаардлагууд/ |
5. Стандартад анхаарч тусгах гол зүйл: (үндсэн хэсгүүд, уялдуулах хууль тогтоомж, үндэсний болон олон улсын стандартууд, норм норматив, бусад холбогдох баримт бичгүүд бусад бичиг баримт зэрэг) |
Холбогдох мэдээллүүдтэй танилцах линкүүд:
- http://www.crc.gov.mn/k/2Sj МХХ-ны салбарын стандартуудын мэдээлэл /стандартуудтай онлайнаар танилцах боломжтой/
- http://www.estandard.gov.mn/ Бүх салбаруудын стандартууд /стандартуудтай онлайнаар танилцах боломжтой/
- http://www.crc.gov.mn/k/2Sk Боловсруулж буй стандартуудын гүйцэтгэл /2010-2018 онд төлөвлөгдсөн/
Харилцах албан тушаалтан: Зохицуулалын бодлогыг хэрэгжүүлэх газрын мэргэжилтэн Ш.Болормаа
Утас: 99009906, Мэйл хаяг: bolormaa@crc.gov.mn