Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Үүрэн холбооны үйлчилгээний чанарын хэмжилтийн тайлан /2018...
Үүрэн холбооны үйлчилгээний чанарын хэмжилтийн тайлан /2018 оны 1-р улирал/
2018-07-25
Үүрэн холбооны үйлчилгээний чанарын хэмжилтийн тайлан /2018 оны 1-р улирал/ Үүрэн холбооны үйлчилгээний чанарын хэмжилтийн тайлан /2018 оны 1-р улирал/
.expandedNode div{ display: block; margin-left:20px; } a:visited { color: } .collapsedNode div{ display:none; } Ажлын зорилго Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны Радио долгионы хяналтын төвийн төлөвлөгөөт ажил болон тус хорооны даргын А/61 дугаар тушаалын удирдамжийн дагуу үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн яриа болон өгөгдөл дамжуулах үйлчилгээнд чанарын хэмжилтийг хийж гүйцэтгэх. Ажлын гүйцэтгэсэн хугацаа, бүрэлдэхүүн 2018 оны 03 дугаар сарын 22-29-ны хооронд тус хорооны Радио долгионы хэмжилтийн төвийн хяналтын инженер Ц.Батхүү, Б.Үүрцайх нар хийж гүйцэтгэв. Хэмжилтийн хамрах хүрээ Хэмжилтийг нийслэл Улаанбаатар хот болон алслагдсан Налайх, Багануур дүүргүүдийн үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн яриа болон дата үйлчилгээний чанарт хийж гүйцэтгэв. Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч компаниуд болон үйлчилгээний технологийг хүснэгт 1-т үзүүлэв. Хүснэгт 1. № Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч Ашиглаж буй үйлчилгээний төрөл 1 Мобиком Корпораци 2G, 3G, 4G 2 Скайтел ХХК 2G, 3G 3 Юнител ХХК 2G, 3G, 4G 4 Жи-Мобайл ХХК 2G, 3G, 4G Хэмжилтийн үр дүн Хэмжилтийн дүнг дараах хэлбэрээр үзүүлж байна. Үүнд: Зургаар: Автозам дагуух үүрэн холбооны оператор компаниудын 2G болон 3G үйлчилгээний хамрах хүрээний бүрхэлт; Алслагдсан Налайх, Багануур дүүргүүдийн автозам дагуух үүрэн холбооны оператор компаниудын 3G болон 4G үйлчилгээний өгөгдлийн хурд; Хүснэгтээр: 2G болон 3G үйлчилгээний ярианы чанарын хэмжилт; Улаанбаатар хотын 3G болон 4G үйлчилгээний өгөгдлийн хурдны хэмжилтийг тус тус дор үзүүлэв. Мобиком Корпораци ХХК Жи-Мобайл ХХК Скайтел ХХК Юнител ХХК