Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит...
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 7 дугаар хуралдааны мэдээлэл
2018-07-24
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 7 дугаар хуралдааны мэдээлэл Харилцаа холбооны зохицуулах хорооны  2018 оны ээлжит 7 дугаар хуралдааны  мэдээлэл

            Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 7 дугаар хуралдааныг 2018 оны 7 дугаар сарын 19-ны өдөр зохион байгуулсан.  

          Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 7 дугаар хуралдаанаар Жемнэт ХХК-ийн интернэтийн бөөний үйлчилгээний үнэ тариф батлах” тухай тогтоолын төсөл (Хорооны 2018 оны 03 дугаар хуралдааны тэмдэглэлээр удирдамж, чиглэлийг холбогдох газар хэлтэст өгч, дахин боловсруулж Хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр үүрэг болгосон); тусгай зөвшөөрлийн талаар боловсруулсан танилцуулга, санал дүгнэлт, тогтоолын төсөл бүхий 2 асуудлыг хэлэлцсэн болно. Энэхүү хуралдаан нь хэлэлцсэн асуудлаар хорооны хуралдааны 4 тогтоолыг батлан шийдвэрлэсэн.  

            Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.5  дахь хэсэгт “харилцаа холбооны үйлчилгээний тариф тогтоох аргачлалыг батлах, зах зээлд давамгайлж буй үйлчилгээний тарифыг хянах”, мөн хуулийн 9.1.6-д “харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх” тухай заасныг үндэслэн ШӨХТГ-ын шийдвэрээр интернетийн бөөний урсгалын үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоогдсон “Жемнет ХХК”-ийн үйлчилгээний үнэ тарифид зохицуулалт хийх тухай санал, танилцуулгыг 2018 оны ээлжит 3 дугаар хуралдаанд хэлэлцүүлсэн бөгөөд тус хорооны “Үнэ тарифын талаар авах арга хэмжээний тухай” 2018 оны 03 дугаар хуралдааны Тэмдэглэлээр хорооны нэр бүхий гишүүдээс гаргасан санал, зөвлөмжийн дагуу холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд эрх ашиг нь хөндөгдсөн тухайн компанид хүргүүлэн саналыг албан ёсоор авч Хорооны хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн билээ.  Уг тэмдэглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Зохицуулах хорооноос “Үнэ тарифын санал хүргүүлэх тухай” албан бичгийг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 05/510 тоотоор “Жемнет ХХК-д хүргүүлж, Жемнэт ХХК-иас 2018 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 18/112 тоот албан бичгээр тус компани гадаадын харилцагч байгууллагуудтай байгуулсан үйлчилгээний гэрээг шинэчлэн байгуулсан, технологийн шинэчлэлтийг хийж байгаатай холбогдуулан интернетийн бөөний үйлчилгээний 1Мб/сек хурдтай урсгалын үнэ тарифын саналын хариуг ирүүлсэн. Түүнчлэн Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Жемнэт ХХК”-ийн интернэтийн бөөний үйлчилгээний үнэ тарифид зохицуулалт хийх талаар Жемнет ХХК-тай 2 удаа, Мобиком нетворкс ХХК-тай 1 удаа уулзалтыг тус тус зохион байгуулсан болно. 

          Тус хорооны 2018 оны ээлжит 7 дугаар хуралдаанаар Жемнет ХХК-ийн “Дотоодод борлуулах интернетийн бөөний урсгалын үйлчилгээний доод үнэ ”-ийн зохицуулалтын талаар танилцуулга, эрх ашиг нь хөндөгдөж буй хуулийн этгээд нарт мэдэгдэж, ирүүлсэн саналын товчооны тухай, үнэ тариф батлах тухай хорооны тогтоолын төслийг тус тус боловсруулан хэлэлцүүлэв. Хуралдаанаас Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дах заалтыг үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн “Үнэ тариф тогтоох тухай” 29 дугаар тогтоолыг баталж, интернетийн бөөний урсгалын үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгж болох Жемнет ХХК-ийн “Дотоодод борлуулах интернетийн урсгалын бөөний үйлчилгээний доод үнэ”-ийг тогтоолын хавсралтад заасан хэмжээгээр тогтоож шийдвэрлэв.

          Хорооны 2018 оны  ээлжит 7 дугаар хуралдаанаар баталсан 2018 оны 30, 31, 32 тоот “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” нийт 3 тогтоолын хавсралтаар:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Радио долгионы тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 11.2.1 дэх заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 9 ААН, хуулийн этгээдэд 2018 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 29 тоот тогтоолын хавсралтаар тусгай зөвшөөрөл шинээр олгосон;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Радио долгионы тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 11.2.1 дэх заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 10 дугаар зүйлийн 10.2 дах хэсэг, 10.3.1, 10.3.3 дах заалт, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2018 оны 4/607 тоот албан бичгээр ирүүлсэн чиглэлийг тус тус үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 31 тоот тогтоолын хавсралтаар 4 хуулийн этгээдийн 4 тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулсан;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дэх заалт, 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалт, 15.1.3 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 12.1.1, 12.1.4, 12.1.6 дах заалт тус тус үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 32 тоот тогтоолын хавсралтаар 7 хуулийн этгээдийн 8 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон тус тус шийдвэрлэсэн.

Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг http://www.crc.gov.mn/main.php?cid=1&do=70&did=0 үзнэ үү).

 

Харилцаа холбооны зохицуулах хороо

2018-07-23