Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / БНСУ-ын RAPA (Korea Radio Promotion Association) байгууллагаас...
БНСУ-ын RAPA (Korea Radio Promotion Association) байгууллагаас “ МЭДЛЭГ хуваалцах хөтөлбөр ”-ийн хүрээнд БНСУ-д зохион байгуулагдсан семинарт оролцсон тайлан
2018-02-27
БНСУ-ын RAPA (Korea Radio Promotion Association) байгууллагаас “ МЭДЛЭГ хуваалцах хөтөлбөр ”-ийн хүрээнд БНСУ-д зохион байгуулагдсан семинарт оролцсон тайлан БНСУ-ын RAPA (Korea Radio Promotion Association) байгууллагаас “ МЭДЛЭГ хуваалцах хөтөлбөр ”-ийн хүрээнд БНСУ-д зохион байгуулагдсан семинарт  оролцсон тайлан

Монгол Улсын Сангийн Яам, ХХЗХ-оос БНСУ-ын “Мэдлэг хуваалцан хөтөлбөр”, БНСУ-ын Экспорт-импротын банктай 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан санамж бичигт тохиролцсоны дагуу БНСУ-ын санхүүжилтээр тус хороонд хэрэгжүүлж буй  ”Монгол Улсын үндэсний радио давтамжийн менежмент, хяналтын системийг сайжруулах”  бодлогын зөвлөгөө өгөх төслийн хүрээнд БНСУ-ын Сөүл хотод 2018 оны 01 сарын 29-ний өдрөөс 02 дугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх” сэдэвт семинарт тус хорооны Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга З.Эрдэнэчулуун, Радио Давтамжийн Зохицуулалт Хяналтын Газрын дарга З.Амгалан, ахлах мэргэжилтэн М.Наранбаатар, ахлах инженер Ч.Энхболд,  мэргэжилтэн Ч.Тэрбиш, Ц.Өсөхбаяр, инженер Ц.Батхүү, Б.Баттулга нар оролцлоо.

Сургалт семинарын хүрээнд дараах сэдвийн сургалт хэлэлцүүлэгт сууж, хэрэгжүүлж байгаа зарим төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.

  • 5G / IoT сэдэвт илтгэлүүд
  • БНСУ-ын Радио давтамжийн зохицуулалт, хяналтын байгууллагын үйл ажиллагаа, баталгаажуулалтын үйл ажиллагаатай танилцав.
  • LG U+ компани “Ухаалаг гэр” үзэсгэлэнтэй танилцсан.
  • БНСУ-д хэрэгжүүлж байгаа Ухаалаг хот төслийн үйл ажиллагаатай танилцсан.
  • RRA-ийн баталгаажуулалтын үйл явц болон цаг уурын хиймэл дагуулын төвийн үйл ажиллагаатай танилцсан.
  • БНСУ-ын Радио долгионы хуулийн талаар
  • БНСУ-ын радио давтамжийн бодлого, менежмент
  • БНСУ болон Монгол Улсын баталгаажуулалтын туршлага, харьцуулсан дүн шинжилгээ
  • Спектр менежментийн талаар БНСУ-ын санал
  • Радио давтамжийн хяналтын талаар БНСУ-ын санал
  • Баталгаажуулалтын гэрчилгээний талаар БНСУ-ын санал
  • БНСУ-ын Радио давтамжийн байгууллагуудын 5G, IoT болон IMT-A радио давтамжийн зохицуулалтын чиг хандлага
  • EDCF-ийн тухай танилцуулга
  • SEMICON олон улсын мэдээллийн технологийн үзэсгэлэнгийн үйл ажиллагаатай танилцав