Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Барилгын засварын ажлын санал авч байна
Барилгын засварын ажлын санал авч байна
2013-06-28

2013 оны 06-р сарын 28 өдөр.

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо нь өөрийн оффисын 228м2 талбай бүхий хэсэг болон эр эм ариун цэврийн өрөөнүүдийн зохион байгуулалтыг өөрчлөн бүрэн засвар хийх, архив, серверийн өрөөнүүдийн урсгал засварын ажлыг хийж  гүйцэтгэх саналыг сонирхогч иргэд, аж ахуйн нэгжүүдээс авч байна.

 

Хийгдэх ажлууд:

-          Заагдсан талбайн ханануудыг буулгах.

-          Батлагдсан зураг төслийн дагуу хана хийх, эмульсдэх.

-          Шал, тааз , хаалга солих

-          Хана, шалны плита солих

-          Бохирын шугам болон суултуур, угаалтуур зэрэг хэрэгслүүдийг солих.

-          Заагдсан талбайн холбоо дохиолол, интернет, цахилгааны шугамнуудыг шинэчлэх

 

Дээрх ажлыг сонирхсон хувь хүн, албан байгууллагуудыг өөрийн танилцуулга, ажлын туршлага, ажиллах хүчний талаарх мэдээлэл болон дээрх ажлыг гүйцэтгэх боломжит хугацааны талаар тус хороонд биеэр болон цахим хаягаар холбогдон 2013 оны 07 дугаар сарын 29-ны өдрийг дуустал саналаа ирүүлэхийг урьж байна.

 

Холбогдох мэргэжилтэн Т.Ууганбат

Гэрээ, хууль эрхзүйн мэргэжилтэн

Харилцах утас: 304257, 304258

И-мэйл: Uuganbat@crc.gov.mn

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын гудамж-13,

Метро бизнес төв, 5 давхар

Улаанбаатар-14201, Монгол Улс

Вэб хаяг: http://www.crc.gov.mn/