Монгол Улсын Төрийн байгууллага, Олон улсын байгууллага, бизнесийн салбарын болон төрийн бус байгууллагын төлөөлөл, мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйлчилгээ эрхлэгч Танд энэхүү урилга хүлээн авах өдрийн мэндийг Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлага хамт олны өмнөөс өргөн дэвшүүлж, “Монгол Улсын хөгжилд мэдээлэл, харилцаа холбооны салбарын манлайлал, чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэг, хуралыг зохион байгуулахад бэлэн болоод байна.
“Мэдлэгээ хуваалцаж, Хамтдаа хөгжье...” уриан дор зохион байгуулагдах энэхүү арга хэмжээнд нийгмийн олон талын төлөөлөл оролцож байгаагийн нэг нь хүндэт зочин Та юм. Тус салбарын хөгжил, дэвшилд өөрийн мэдлэг оюунаа хуваалцаж, хэтийн төлвийг тодорхойлох, нөөц боломжоо бүрэн ашиглах талаарх таны санал, санаачилга тань улс орны ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр байх болно.
Мэдээлэл, харилцаа холбооны салбарын хурдацтай хөгжил, бизнесийн нэгдэн нийлэлт, хөрөнгө оруулалт, мэдээлэлжсэн нийгмийн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага нь манай салбарын хөгжлийг илүү хурдасгах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ оновчтой бодлого, зохицуулалт, эрх зүйн таатай орчныг шаардаж байгаа төдийгүй бид бүхэн мэдлэг туршлагаа нэгтгэж, хамтдаа хөгжих нь хөгжлийн дараагийн чухал алхам гэж үзэж байна.
Мэдээлэлжсэн нийгэм, мэдлэгийн эдийн засгийн хөгжлийн төлөө
“Мэдлэгээ хуваалцаж, Хамтдаа хөгжье...”
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ
ДАРГА С.АДЪЯАСҮРЭН
Туушин зочид буудал, Соёмбо танхим
ХӨТӨЛБӨР
“Харилцаа холбооны хөгжил, Бодлого, Зохицуулалтын чиг хандлага”
11 дүгээр сарын 29-ний өдөр, Лхагва гараг
|
08:30 – 09:00
|
Бүртгэл
|
“Харилцаа холбооны хөгжил, Бодлого, Зохицуулалтын чиг хандлага” |
09:00 - 09:30
|
- Г.Занданшатар – УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга
- Хатагтай Биата Транкман – Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын
Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин төлөөлөгч
- Б.Чинбат – ХХМТГ-ын дарга
- А.Эрдэнэбаатар – ШУТИС, доктор, профессор
- С.Адъяасүрэн – ХХЗХ-ны дарга
|
Нэгдүгээр хэсэг
“Цахим засаг, Дата эдийн засгийн хөгжил – Нууцлал, Аюулгүй байдал”
|
09:30 - 11:00
|
Хурал удирдагч:
- Ж.Энхбаяр – УИХ-ын гишүүн
- Д.Энхбат – Нээлттэй мэдлэг боловсролын сан, ТУЗ-ийн дарга
Оролцогчид:
- Б.Лхагвасүрэн – Монгол Банк, Дэд ерөнхийлөгч
- Б.Билэгдэмбэрэл – ХХМТГ, Мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын
хэлтсийн дарга
- Л.Нямгэрэл – Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нарийн
бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга
- Б.Батжаргал – Үндэсний Дата Төв УТҮГ, Дарга
- М.Энхсайхан – Мобиком корпораци ХХК, Зах зээл, бизнес хариуцсан дэд захирал
- Б.Ууганбаяр – МонПасс ХХК, ТУЗ-ийн дарга
Асуулт, Хариулт
|
11:00 - 11:30
|
|
Хоёрдугаар хэсэг
“Харилцаа холбооны хөгжил бусад салбарт”
|
11:30 – 13:00
|
Хурал удирдагч:
- Н.Учрал – УИХ-ын гишүүн
- Б.Бямбасайхан – Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга
Оролцогчид:
- Б.Лхагважав – МҮХАҮТ, Удирдах зөвлөлийн дарга, Ерөнхийлөгч
- Ч.Золбаяр – МХС ТӨК, Гүйцэтгэх захирал
- Р.Ганболд – Юнител Групп ХХК, ТУЗ-ийн дарга
- Ронда Зелезни-Грийн – GSMA Олон улсын байгууллага, Технологийн бодлогын
шинжээч, доктор
- Ч.Ганхуяг – Монгол Шуудан ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, хөрөнгө оруулагч
- Ө.Ганзориг – Голомт Банк, Гүйцэтгэх захирал
Асуулт, Хариулт
|
13:00 - 14:00
|
|
Гуравдугаар хэсэг
“Өргөн нэвтрүүлэг, Нийгмийн сүлжээ, Хуурмаг мэдээлэл – Шийдэл”
|
14:00 – 15:30
|
Хурал удирдагч:
- М.Оюунчимэг – УИХ-ын гишүүн
- Д.Сэрээдорж – ХХЗХ-ны дэд дарга
Оролцогчид:
- Нийлс Хегевиш – Фридрих Эбертийн сан, Монгол дах суурин төлөөлөгч, доктор
- З.Алтай – Сэтгүүлч
- Н.Мэндбаяр – “Гэр контент” групп ХХК, Гүйцэтгэх захирал
- Д.Болд – "Б продакшн" Захирал, продюсер
- М.Буянбадрах – “Хүрээлэн” төслийн ерөнхий продюсер
- Б.Цэнддоо – Сэтгүүлч
Асуулт, Хариулт
|
15:30 - 16:00
|
|
Дөрөвдүгээр хэсэг
“Connectivity – Тоон ялгаа, тоон эдийн засаг дах үүрэг оролцоо”
|
16:00 - 17:30
|
Хурал удирдагч:
- Л.Оюун-Эрдэнэ – УИХ-ын гишүүн
- Д.Болор – NCS ХХК, Захирал
Оролцогчид:
- М.Алтан-Очир – МЦХ ХК, Гүйцэтгэх захирал
- Ч.Лодойравсал – МУИС доктор, дэд профессор
- Д.Нарантуяа – Скайтел ХХК, Гүйцэтгэх захирал
- Ш.Амарбаясгалан – Жи-Мобайл ХХК, Бизнес хөгжил, удирдлагын газрын захирал
- У.Дөлгүүн – Жемнэт ХХК, Ерөнхийлөгч
- А.Баттамир – Айтүүлс ХК, Үүсгэн байгуулагч
Асуулт, Хариулт
|
“Нэгдсэн зөвлөмж гаргах, танилцуулах”
|
17:30 - 19:00
|
- Ж.Энхбаяр – УИХ-ын гишүүн
- Д.Энхбат – Нээлттэй мэдлэг боловсрол сан, ТУЗ-ийн дарга
- Н.Учрал – УИХ-ын гишүүн
- Б.Бямбасайхан – Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга
- М.Оюунчимэг – УИХ-ын гишүүн
- Д.Сэрээдорж – ХХЗХ-ны дэд дарга
- Л.Оюун-Эрдэнэ – УИХ-ын гишүүн
- Д.Болор – NCS ХХК, Захирал
|