Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН СТАНДАРТЧИЛАЛ, БАТАЛГААЖУУЛАЛТ-2017”
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН СТАНДАРТЧИЛАЛ, БАТАЛГААЖУУЛАЛТ-2017”
2017-09-22
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН СТАНДАРТЧИЛАЛ, БАТАЛГААЖУУЛАЛТ-2017” “ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН СТАНДАРТЧИЛАЛ,  БАТАЛГААЖУУЛАЛТ-2017”
 

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ноос ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуультай хамтран Монгол Улсад холбооны дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жил, холбооны техникийн ажилчин бэлтгэж эхэлсний 80 жилийн ойн баярыг тус тус тохиолдуулан “Харилцаа холбооны салбарын стандартчилал, баталгаажуулалт-2017” сэдэвт семинарыг  2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулав.

Тус семинарын нээлтэд ХХЗХ-ны дарга С.Адьяасүрэн, ШУТИС-ийн захирал доктор проф.Б.Очирбат, Дэд захирал доктор дэд проф.Б.Сүхбат, МХТС-ийн захирал дэд проф.Н.Чулуунбанди нар оролцов. Энэ үеэр ХХЗХ-ны дарга С.Адьяасүрэн хэлэхдээ “хэдийгээр манай улс харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч орон биш боловч, салбартаа олон улсын жишигт нийцсэн, тэргүүний технологи, үйлчилгээ хэрэглээг хугацаа алдалгүй нутагшуулах, зохицуулалтын арга хэрэгслээр дэмжлэг үзүүлэх, таатай орчинг бүрдүүлж, хэрэгжүүлэхэд стандартчилал, баталгаажуулалтын үйл ажиллагааны ач холбогдол улам бүр нэмэгдэж байна. ХХМТ-ийн стандарт баталгаажуулалтын чиглэлд Харилцаа холбооны зохицуулах хороо болон холбогдох төр, засгийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчдийн  оролцоо, саналыг авч үйл ажиллагаандаа тусгахад чухал арга хэмжээ болно гэж үзэж байна” гэж онцлон тэмдэглэсэн болно.

Уг семинарт Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Стандарт хэмжил зүйн газар, тусгай зөвшөөрөл эзэмшигч, баталгаажуулалтын эрх бүхий хуулийн этгээд, ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн төлөөлөл 100 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.  

Тус семинарт  илтгэл тавьсан Харилцаа холбооны зохицуулах хороо, ХХМТГ, СХЗГ, ШУТИС-МХТС, Мобиком корпораци ХХК-ийн төлөөлөл, судлаач эксперт, эрдэмтэн багш нар болон бүх оролцогч нартаа ХХЗХ/МХТС-ийн хамтарсан зохион байгуулах ажлын хэсгийн өмнөөс гүн талархал илэрхийлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Семинарт тавьж хэлэлцүүлсэн бүх илтгэлийг татаж авах боломжтой ба оролцогчдоос зөвлөмж гаргасан болно.

Зөвлөмжийн төсөл үзэх.

 
Илтгэл танилцуулга -

Монгол Улсын Стандартчилал, тохирлын үнэлгээний  бодлого, зорилтууд

В.Ганзориг, Бүтээгдэхүүний тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга, СХЗГ

Илтгэл татах

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн стандартчиллын бодлого, стратеги     

Б.Цэцэг, ХШҮДАА-ны ахлах мэргэжилтэн, ХХМТГ

Илтгэл татах

Харилцаа холбооны тоног төхөөрөмжийн итгэмжлэл, баталгаажуулалтын баримт бичгүүд ба үйл ажиллагаа 

Ц.Өсөхбаяр, РДХЗГ-ын мэргэжилтэн, ХХЗХ

Илтгэл татах

Салбарын зохицуулалтын үйл ажиллагаанд стандартчилал, баталгаажуулалтын ач холбогдол, олон улсын чиг хандлага

Доктор (Ph.D.) Т.Наранмандах, Хорооны нарийн бичгийн дарга, ХХЗХ

Илтгэл татах

Цахилгаан техникийн үндэсний хорооны зорилго, стратеги

Г.Батцэнгэл, Үндэсний хорооны нарийн бичгийн дарга, СХЗГ

Илтгэл татах

Өргөн нэвтрүүлэгийн зохицуулалт ба стандартын хэрэгжилт

С.Долгорсүрэн, ЗБХГ-ын дарга, ХХЗХ

Илтгэл татах

Стандарт боловсруулах үе шат ба төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа 

Ш.Болормаа, ЗБХГ-ын мэргэжилтэн, ХХЗХ

Илтгэл татах

Мэдээллийн Технологийн олон улсын стандартуудын судалгаа, түүний Монгол Улс дах хэрэгцээ шаардлага

Дэд проф.Ц.Ганбат, МХТС, ШУТИС

Илтгэл татах

Шуудангийн зохицуулалт ба хаягжилт, стандартын хэрэгжилт

П.Цэрэнням, ШЗГ-ын дарга, ХХЗХ

Илтгэл татах

“Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж, баталгаажуулсан туршлага ба үр дүн

З.Гэрэлбадам, ХЭМАББО-ны хэлтсийн менежер, Мобиком корпораци ХХК

Илтгэл татах

МХТС-д Олон улсын инженерийн боловсролын тогтолцоо, стандартыг нэвтрүүлэх ажлын явцын танилцуулга 

Дэд проф.Н.Эрдэнэхүү, МХТС, ШУТИС

Илтгэл татах

Мэдээллийн технологийн аюулгүй байдлын тогтолцооны багц стандарт, түүнийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь (ISO: 27000 series)

Б.Болормаа, МХХ-ны Стандартчиллын техникийн хорооны гишүүн, ISO стандартын аудитор

Илтгэл татах