Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “Ази, Номхон Далайн бүсийн орнуудын Зохицуулагчдын дугуй...
“Ази, Номхон Далайн бүсийн орнуудын Зохицуулагчдын дугуй ширээний уулзалт”-д оролцлоо.
2017-09-22
“Ази, Номхон Далайн бүсийн орнуудын Зохицуулагчдын дугуй ширээний уулзалт”-д оролцлоо. “Ази, Номхон Далайн бүсийн орнуудын Зохицуулагчдын дугуй ширээний уулзалт”-д оролцлоо.

“Ази, Номхон Далайн бүсийн орнуудын Зохицуулагчдын дугуй ширээний уулзалт”-д нийт Ази, Номхон далайн бүс нутгийн 24 орны 50 гаруй зохицуулагчид оролцсон. Монгол Улсаас Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Харилцаа холбоо, шуудангийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр, Харилцаа холбооны зохицуулах хорооны дэд дарга Д. Сэрээдорж, Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн М.Ангараг нар оролцсон. Харилцаа холбооны зохицуулах хорооны дэд дарга Д.Сэрээдорж “Ази, Номхон Далайн бүсийн орнуудын Зохицуулагчдын дугуй ширээний уулзалт”-ын дижитал санхүүгийн оролцоо сэдэвт 6-р хэсэгт ОУЦХБ-аас томилогдсон тус хорооны ахалж буй ажлын хэсгийн ажлын талаар танилцуулаад, уг ажлын хэсгийн хүрээнд “Моби Файнанс” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Мессэж зээл” төслийг танилцуулсан.

“Ази, Номхон Далайн бүсийн орнуудын Зохицуулагчдын дугуй ширээний уулзалт”-аар дараах асуудлыг хэлэлцэж, харилцан санал солилцлоо. Үүнд:

1-р хэсэг. Дэвшилтэт технологид суурилсан үйлчилгээг үүсгэх боломж, цахим орчны технологийн тэгш байдал

Уг сэдвийн хүрээнд цахим үйлчилгээ хэрэгжүүлж буй улсуудын туршлага, байр суурийг харилцан сонсож, өнөөгийн тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэв. Энэ хэсэгт Малайз Улсын Харилцаа холбоо, мультмедиа хорооны дарга ноён Datuk Seri Dr. Halim Shafie, Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын Цахилгаан холбооны зохицуулах хорооны дарга ноён Dr. Shahjahan Mahmood нар илтгэл тавьсан.

2-р хэсэг. Цахим дэд бүтцийн хөгжлийн саад, түүнийг арилгах

Энэхүү сэдвийн хүрээнд цахим орчин бүрдүүлэх дэд бүтцийг бүрдүүлэгч элементүүд, тоон дэд бүтэц, холбогдох бодлогыг боловсруулахад тулгарч буй саад бэрхшээлүүд, тоон дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийж буй хувийн хэвшлүүдийн бэрхшээл, тэдгээрт бий болж буй боломжууд зэргийг авч хэлэлцсэн. Энэ хэсэгт Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Цахилгаан холбооны байгууллагын дарга ноён Digambar Jha, БНХАУ-ын Мэдээллийн төвийн /MIIT/ захирал хатагтай Sun Weimin, Вьетнам Улсын Цахилгаан холбооны байгууллагын Ерөнхий захирал ноён Tran Duy Hai нар илтгэл тавьсан.

3-р хэсэг. Олон улсын үүрэн холбооны роуминг үйлчилгээ: Бизнес, хэрэглэгчдэд зориулсан хил дамнасан боломжуудыг бий болгох хэрэгсэл

Энэхүү сэдвийн хүрээнд үүрэн холбооны ярианы болон дата роуминг үйлчилгээний тариф, улс хоорондын хэлэлцээр, арилжааны гэрээ, бүс нутгийн хамтын ажиллагаа зэрэг асуудлаар харилцан санал солилцож хэлэлцэв. Энэ хэсэгт Бангладеш улсын Цахилгаан холбооны зохицуулах хорооны дарга ноён Shahjahan Mahmood, Бутан улсын Мэдээлэл харилцаа холбооны зохицуулах хорооны дарга ноён Chencho Dorji, Камбож Улсын Цахилгаан холбооны зохицуулах хорооны Ерөнхий захирал ноён Vutha Im нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.

4-р хэсэг. Тоон контентын зохицуулалтын тулгамдсан асуудлууд

Энэхүү хэсэгт мэдээлэл хүргэх уламжлалт буюу өнөөгийн хэрэгслийг олон нийтийн цахим сүлжээ хэрхэн өөрчилж байгаа талаар, олон нийтийн цахим сүлжээний бизнесийн орчин, боломжууд, олон нийтийн цахим сүлжээг зохицуулах туршлага зэргийг хэлэлцсэн. Энэ хэсэгт Олон Улсын Цахилгаан холбооны байгууллагын ахлах зөвлөх ноён Sameer Sharma, Вануату улсын зохицуулах байгууллагын зохицуулагч Dalsie Baniala, Индонез улсын Зохицуулах байгууллагын хорооны гишүүн ноён Rony Mamur Bishry нар илтгэл тавьсан.

5-р хэсэг. Тоон контент хүргэх үйлчилгээнүүдийн итгэл,найдвартай байдлыг нэмэгдүүлэх

Цахим үйлчилгээнүүдийн найдвартай байдал, хамгаалалт, нууцлал тэдгээрийг хэрхэн сайжруулах, ухаалаг хотууд бий болж байгаатай холбогдуулан хувь хүний мэдээлэл, нууцлалыг хэрхэн бүрдүүлэх зэрэг асуудлаар уг хэсэгт хэлэлцсэн. Австрали улсын зохицуулах байгууллагын Гүйцэтгэх дарга ноён Richard Bean, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Цахилгаан холбооны зохицуулах хорооны Цахилгаан холбооны зохицуулалтын газрын захирал хатагтай Chaymaly Phakasoum нар тус тус илтгэл тавьсан.

6-р хэсэг. Дижитал санхүүгийн оролцоо

Үүрэн холбоог ашиглан төлбөр тооцоо, санхүүгийн хэрэгсэл хийж буй үйлчилгээний шинээр үүсч буй боломжууд, түүний тулгамдсан асуудлууд, сүүлийн үеийн технологийн хөгжил, санхүүгийн системийн хөгжилд харилцаа холбооны салбарын технологийн үүрэг, цаашдын зохицуулалтын чиг хандлага, бусад улс орны хэрэгжүүлсэн амжилттай туршлагууд зэрэг асуудлаар хэлэлцсэн. Энэ хэсэгт Мальдив улсын Харилцаа холбооны зохицуулах байгууллагын гүйцэтгэх захирал ноён Ilyas Ahmed, Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны дэд дарга ноён Д. Сэрээдорж нар тус тус илтгэл тавьж оролцлоо.