Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
Дараах ажлын байранд Ахлах МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна
Ажлын байр: Шуудангийн зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн
Ажлын байрны үндсэн зорилт
- Шуудангийн салбарын зохицуулалтыг олон улсын жишигт хүргэж, зах зээлийн шударга өрсөлдөөнийг дэмжих
- Шуудангийн салбарт мэдээллийн технологит суурилсан дэд бүтцийг бий болгоход дэмжлэг үзүүлэх, иргэдийн эрэлт, хэрэгцээнд тулгуурласан шинэ үйлчилгээг хүргэхэд зохицуулалтын орчинг бүрдүүлэх
- Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж, байгууллагын хөгжлийг дэмжин ажиллах
Тавигдах ерөнхий шаардлага
§ Мэдээлэл шуудан холбооны технологийн инженер, эдийн засагч чиглэлээр их дээд сургууль төгссөн
§ Эзэмшсэн мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан, мэдээлэл харилцаа холбооны салбарын зохицуулалтын чиглэлээр зохих мэдлэг, туршлагатай байх
§ Салбарын хууль эрх зүй болон эдийн засгийн зохих мэдлэгтэй
§ НҮБ-ийн ажлын таван хэлний аль нэг хэлийн ахисан түвшний мэдлэгтэй
§ Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
§ Асуудлыг танилцуулах, мэргэжлийн зүгээс тодорхой заавар зөвлөгөө өгөх хэл ярианы болон бичгийн өндөр соёлтой байх.
§ Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг
§ Багаар ажиллах чадвартай
§ Эрдэм шинжилгээний ажил, судалгаа, төсөл хийх туршлагатай байх
§ Цаашид тогтвор суурьшилтай ажиллах
Бүрдүүлэх материал
Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
§ Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
§ Хоёр хувь зураг
§ Гурван үеийн намтар
§ Ажилд орохыг хүссэн гар өргөдөл
§ Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 10 сарын 31 өдөр
Материал хүлээн авах хаяг:
Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар
Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,
Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар
Харилцаа холбооны зохицуулах хороо
Утас: 304258
Факс: 327720
Имэйл: info@crc.gov.mn