Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
Дараах ажлын байранд МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна
Ажлын байр: Харилцаа холбооны сүлжээний зохицуулалтын хэрэгжилт, сүлжээний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн
Ажлын байрны үндсэн зорилт
- Харилцаа холбооны сүлжээний зохицуулалтын хэрэгжилтийг хангуулах
- Харилцаа холбооны сүлжээний үйлчилгээний тусгай зөвшөөрөл сунгах, хүчингүй болгох талаар санал гаргах;
- Харилцаа холбооны сүлжээний үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг хангуулах;
- Харилцаа холбооны сүлжээний аюулгүй байдлын бодлого, зохицуулалтын асуудлаар холбогдох судалгааг хийх, санал гаргах, холбогдох журмыг боловсруулах;
- Харилцаа холбооны сүлжээний аюулгүй байдлын зохицуулалтын хэрэгжилтийг хангуулах;
Тавигдах ерөнхий шаардлага
§ Мэдээллийн технологийн инженер, Мэдээлэл, холбооны сүлжээний инженер, Цахилгаан холбооны эсхүл утасгүй холбооны инженерийн магистраас доошгүй мэргэжилтэй
§ Мэдээлэл Холбоо Технологийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан, харилцаа холбооны сүлжээ, аюулгүй байдлын талаар мэдлэгтэй байх
§ Мэргэшлийн тодорхой сургалтанд хамрагдсан байх
§ Телевиз, радиогийн үйл ажиллагаа, технологийн талаар мэдлэгтэй байх
§ Холбогдох эрх зүйн зохих мэдлэгтэй, хуулийг дээдэлж, ёс зүйтэй, үнэнч шударгаар хөдөлмөрлөх сэтгэл зүйн бэлтгэлтэй байх
§ Судалгаа хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, дүн шинжилгээ хийх чадвартай, туршлагатай байх
§ Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
§ Баримт бичиг боловсруулах чадвартай байх
§ Интернетийн орчинд болон компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллаж чаддаг байх
§ Орчноо мэдрэх, зөв үнэлж, дүгнэх, харилцагч болон олон нийттэй харилцах чадвартай байх
§ Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг байх
§ Багаар хамтран ажиллах чадвартай байх
§ Цаашид тогтвор суурьшилтай ажиллах
Бүрдүүлэх материал
§ Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/;
§ Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;
§ Хоёр хувь зураг;
§ Гурван үеийн намтар;
§ Ажилд орохыг хүссэн өргөдөл /гар өргөдөл/
§ Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;
Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр
Материал хүлээн авах хаяг:
Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар
Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,
Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар
Харилцаа холбооны зохицуулах хороо
Утас: 304258
Факс: 327720
Имэйл: info@crc.gov.mn