Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Дараах ажлын байранд МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна
Дараах ажлын байранд МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна
2016-10-11

Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Дараах ажлын байранд МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна

Ажлын байр: Радио давтамжийн олон улсын бүртгэл, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн  

Тавигдах шаардлага

§  Утасгүй холбоо болон мэдээллийн технологийн програм хангамжийн мэргэжлээр баклавар болон түүнээс дээш зэрэгтэй

§  Эзэмшсэн мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх

§  Англи хэлийг өндөр түвшинд эзэмшсэн байх ба бусад гадаад хэлээр мэргэшсэн байх

§  Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай

§  Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт сайтай

§  Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг

§  Багаар ажиллах чадвартай

§  Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

 

Ажлын байрны үндсэн зорилт

§  Радио давтамжийн хуваарлалт, оноолт, олон улсын радио давтамж, долгион хяналтын системийн мэдээллийг боловсруулж, мэдээлэлүүд дүн шинжилгээ хийж радио давтамжийн төлөвлөлт, хувиарлалт, оноолт зэрэг давтамж зохицуулалтын шийдвэрт дэмжлэг үзүүлэх.

§  Монгол Улсад ашиглаж буй болон цаашид ашиглах радио систем, сүлжээ хоорондын зохицолдоог хангах шаардлагатай техникийн нөхцөл шаардлага тодорхойлох, Дотоодын болон хөрш орнуудын ашиглаж буй радио долгионы зөвшилцөл, харилцан нөлөөлийн асуудлыг шийдвэрлэх

§  Үндэсний болон Олон улсын ралио давтамжийн өгөгдлийн бааз, үндэсний болон олон улсын тоон газар зүйн мэдээллийн системийг ашиглан радио долгион тархалт, радио сүлжээний төлөвлөлт, радио сүлжээний загварыг холбогдох программ хангамжаар тодорхойлох.

 

Бүрдүүлэх материал

§  Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/

§  Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

§  Хоёр хувь зураг

§  Гурван үеийн намтар

§  Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчаас шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 10 сарын 25 өдөр

Материал хүлээн авах хаяг: 

Захиргааны удирдлага, хамтын ажиллааганы газар

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо