Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Дараах ажлын байранд МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна
Дараах ажлын байранд МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна
2017-04-24

Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Дараах ажлын байранд МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна

Ажлын байр:  Радио давтамж хувиарлалт, бүртгэл хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны үндсэн зорилт:

§  Үндэсний давтамж хуваарилалтын хүснэгтийн дагуу иргэн, хуулийн этгээдэд радио давтамжийн зөвшөөрлийг олгох ажлыг зохион байгуулах

§  Радио давтамж ашиглалтын улсын нэгдсэн бүртгэл хөтлөх

§  Радио давтамж ашиглалтын талаархи хууль эрх зүйн үндэслэл, хэрэгжүүлэх тогтолцоог боловсронгуй болгох асуудлаар санал, дүгнэлт гаргаж ажиллах

 

Тавигдах ерөнхий шаардлага:

§  Радио холбооны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

§  Асуудал боловсруулах чадвартай, нийтийн зорилгод тууштай бусдыг дэмжсэн харилцаа тогтоох чадвартай байх

§  Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай

§  Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай

§  Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт сайтай

§  Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг

§  Багаар ажиллах чадвартай

 

 

Бүрдүүлэх материал:

§  Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/

§  Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

§  Хоёр хувь зураг

§  Гурван үеийн намтар

§  Ажилд орохыг хүссэн өргөдөл

§  Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

 

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2017 оны 05 сарын 08 өдөр

Материал хүлээн авах хаяг: 

Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас: 304258

Факс: 327720

Имэйл: ww.crc.gov.mn