Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо
Олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн шалгаруулж авна.
Ажлын байр: Олон нийтийн асуудал хариуцсан мэргэжилтэн
Ажлын байрны үндсэн зорилт
§ ХХЗХ-ны үйл ажиллагаа, тогтоол шийдвэрийг олон нийтэд цаг тухайд нээлттэй таниулах, сурталчилах
§ ХХЗХ-ны мэдээ, сэтгүүл, мэдэгдэл, мэдээллийг боловсруулах, холбогдох чиглэлээр бусад компани, тусгай зөвшөөрөл эзэзмшигч, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтийг хангуулах
§ Олон нийттэй харилцах асуудалтай холбоотой гэрээ, хэлэлцээр, уулзалт, хэвлэлийн бага хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах
Тавигдах шаардлага
§ Олон нийттэй харилцах, сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
§ Мэргэжлээрээ 3-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай; /Мэдээлэл, харилцаа холбооны салбарт ажиллаж байсан бол давуу тал болно/
§ Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх ба бусад гадаад хэлээр мэргэшсэн байх,
§ Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай;
§ Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт сайтай;
§ Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг;
§ Багаар ажиллах чадвартай;
§ Цаашид тогтвор суурьшилтай ажиллах
Бүрдүүлэх материал
§ Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/;
§ Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;
§ Хоёр хувь зураг;
§ Гурван үеийн намтар;
§ Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;
§ Ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл
Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 12 сарын 05 өдөр
Материал хүлээн авах хаяг:
Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар
Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,
Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар
Харилцаа холбооны зохицуулах хороо
Утас: 304258
Факс: 327720
Имэйл: info@crc.gov.mn