МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
Дараахь ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Ажлын байр: ЖОЛООЧ
Ажлын байрны үндсэн зорилт
o Байгууллагын захиргаа, аж ахуйн хэрэгцээнд автомашинаар саадгүй үйлчилж хорооны үйл ажиллагааг хэвийн явагдахад дэмжлэг үзүүлэх, хариуцсан автомашины бүрэн бүтэн байдлыг хариуцаж, найдвартай ажиллагааг хангах
Тавигдах шаардлага
o Бүрэн дунд болон түүнээс дээш зэрэгтэй
o Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг сайн мэддэг байх, холбогдох хууль, дүрэм, журам, заавар, гэрээ, хэлцлийн талаар тэр дундаа хөдөлмөрийн эрх зүйн харилцааны талаар зохих мэдлэгтэй байх
o Автомашин механикийн болон онолын, агрегатын тодорхой хэмжээний мэдлэг ба туршлагатай байх, техникийн анхан шатны засвар үйлчилгээг хийж чаддаг байх
o Ажлын явц, үр дүнг удирдлагад байнга эргэж мэдээлдэг байх
o Хувийн ашиг сонирхлыг хөөдөггүй байх, байгууллага гэсэн өөриймсөг сэтгэлтэй байх
o Багаар болон ачаалалтай ажиллах чадвартай байх
o Нууцыг хадгалж чадах, итгэл хүлээлгэж болох, үнэнч шударга байх
o Харилцааны өндөр соёлтой байх
o Хувийн соёл өндөртэй байх
o Хувийн зохион байгуулалт сайтай байх
o Цэвэрч, нямбай, хариуцлагатай
o Ажлын ачаалал даах, хурдан шаламгай
Бүрдүүлэх материал
o Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
o Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
o Хоёр хувь зураг
o Гурван үеийн намтар
o Ажилд орохыг хүссэн өргөдөл
o Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
o Жолооны үнэмлэхнйи хуулбар /нотариатиар баталгаажуулсан
Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 09-р сарын 08-ны өдөр
Материал хүлээн авах хаяг:
Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар
Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,
Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар
Харилцаа холбооны зохицуулах хороо
Утас: 304258
Факс: 327720
Имэйл: ww.crc.gov.mn