Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Дараах ажлын байранд МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна
Дараах ажлын байранд МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна
2016-11-23

Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Дараах ажлын байранд МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна

Ажлын байр: гадаад хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн 

Ажлын байрны үндсэн зорилт

§  ХХЗХ-ны хүрээнд гадаад хамтын ажиллагааны өдөр дутмын үйл ажиллагааг зохион  байгуулах

§  Холбогдох төлөвлөгөө, төсөл хөтөлбөр боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтийг хангуулах

§  Гадаад хамтын ажиллагаатай холбоотой гэрээ, хэлэлцээр, уулзалтын орчуулга, бичиг баримтын боловсруулалт хийх

Тавигдах шаардлага

§  Гадаад харилцааны чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй

§  Англи хэлийг өндөр түвшинд эзэмшсэн байх ба бусад гадаад хэлээр мэргэшсэн байх

§  Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай

§  Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт сайтай

§  Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг

§  Багаар ажиллах чадвартай

§  Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал

§  Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/

§  Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

§  Хоёр хувь зураг

§  Гурван үеийн намтар

§  Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчаас шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 12 сарын 07 өдөр

Материал хүлээн авах хаяг: 

Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас: 304258

Факс: 327720

Имэйл: ww.crc.gov.mn