Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
Дараах ажлын байранд Ахлах МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна
Ажлын байр: Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газрын ахлах мэргэжилтэн бөгөөд радио давтамжийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн
Ажлын байрны үндсэн зорилт
- Харилцаа холбооны салбарын бодлоготой уялдуулан радио давтамжийн зохицуулалт, хуваарилалтын талаарх саналуудыг боловсруулах
- Радио давтамжийн ашиглалтын талаарх хууль, эрх зүйн үндэслэл, менежментийн тогтолцоог боловсронгуй болгох асуудлаар санал боловсруулах, давтамж хувиарлалтын талаар дүгнэлт гаргаж, зөвлөмж боловсруулах
- Олон улсын болон үндэсний хэмжээнд техник технологийн шинэчлэлт хийх төсөл хөтөлбөрүүдийг зохион байгуулах
Тавигдах ерөнхий шаардлага
§ Утасгүй холбоогоор магистар түүнээс дээш зэрэгтэй
§ Мэргэшсэн инженер, зөвлөх инженер байвал давуу тал болно
§ Харилцаа холбооны салбарт 5-аас доошгүй үүнээс радио холбооны салбарт 3-аас доошгүй жил ажилласан
§ Салбарын хууль эрх зүй болон эдийн засгийн зохих мэдлэгтэй
§ Англи хэлний бичгийн болон ярианы чадварыг өндөр түвшинд эзэмшсэн байх
§ Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
§ Асуудлыг танилцуулах, мэргэжлийн зүгээс тодорхой заавар зөвлөгөө өгөх хэл ярианы болон бичгийн өндөр соёлтой байх.
§ Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг
§ Багаар ажиллах чадвартай
§ Цаашид тогтвор суурьшилтай ажиллах
Бүрдүүлэх материал
Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
§ Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
§ Хоёр хувь зураг
§ Гурван үеийн намтар
§ Ажилд орохыг хүссэн гар өргөдөл
§ Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2017 оны 01 сарын 30-ны өдөр
Материал хүлээн авах хаяг:
Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар
Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,
Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар
Харилцаа холбооны зохицуулах хороо
Утас: 304258
Факс: 327720
Имэйл: ww.crc.gov.mn